Хабиб Нурмагомедовыг 500 мянган ам.доллараар торгов

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

Хабиб Нурмагомедовыг 500 мянган ам.доллараар торгов

Хабиб Нурмагомедовыг 500 мянган ам.доллараар торгов

АНУ-ын Невада мужийн Атлетикийн комиссоос ОХУ-ын тамирчин Хабиб Нурмагомедовыг 500 мянган ам.доллараар торгож, есөн сарын турш тэмцээнд оролцох эрхийг нь хассан байна. Мөн түүний өрсөлдөгч Конор МакГрегорыг 50 мянган ам.доллараар торгож, зургаан сарын турш тэмцээнд оролцох эрхийг нь хасчээ.

Тус шийдвэрт тэдний тэмцээнд оролцох эрхийг 2018 оны аравдугаар сарын 6-ны өдрөөс тооцсон тухай тэмдэглэсэн байна. Хэрвээ хохирогчдод туслах кампанит ажилд оролцвол Нурмагомедовын тэмцээнд оролцох эрхийг зургаан сар хүртэл бууруулах боломжтойг дурджээ.

Атлетикийн комисс Хабиб Нурмагомедовын үеэл ах, тулаанч Зубайра Тухуговд 25 мянган ам.долларын торгууль ногдуулж, жилийн турш тэмцээнд оролцох эрхийг нь хассан байна. Хабиб Нурмагомедов энэхүү шийдвэрийг улс төрийн өнгө аястай хэмээн үзжээ.

Болсон явдлыг сануулахад, өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр Дагестаны уугуул Нурмагомедов Ирландын тамирчин Конор МакГрегортой тулалдаж, Холимог тулааны урлагийн аварга шалгаруулах тэмцээн (UFC)-д түрүүлсэн билээ. Энэ тулаан түүнд 27 дахь ялалтыг нь авчирчээ.

Тэмцээний дараа олон нийтийг хамарсан ширүүн тулаан өрнөсөн юм. Оросын тулаанч октагоноос үсрэн гарч, өрсөлдөгч МакГрегор луу дайрч, дасгалжуулагчийг нь зоджээ. Хоёр тулаанчийг дэмжигчдийн дунд ч  тэмцэл өрнөсөн бөгөөд түүнд Хабибын найзууд болох тулаанч Зубайр Тухугов, Эседулла Эмирагаев нар оролцсон байна.

Энэхүү тэмцлийн улмаас зохион байгуулагчид аврагчийн бүсийг Нурмагомедовт өгөхөөс татгалзсан билээ. ОХУ-ын тамирчинд оногдох шагналыг мөн хэсэгчлэн царцаажээ. Энэ явдлын дараа Невадагийн Атлектикийн комиссоос хэргийг шалгаж эхэлсэн байна.

Тулааны дараа тулаанчийн аав, дасгалжуулагч, Оросын тулаанч Абдулманап Нурмогомедов хүүгээ “хатуу шийтгэх”-ээ мэдэгдэв. Энэхүү дуулиант тулааны улмаас Нурмагомедовын “Инстаграм” хуудсыг дагагчийн тоо хоногийн дотор гурван саяар нэмэгдсэн байна. Тэмцээний дараа Нурмагомедов “МакГрегор эхэлж доромжилсон” гэж хэлснийхээ төлөө олон нийтээс уучлалт гуйсан билээ.

Тулааны дараа хэвлэлийн бага хурал дээр тэрээр "Хүмүүс яагаад торноос үсэрч гарсан тухайг минь яриад байгаа юм бэ. Миний шашин шүтлэг, миний эх орон, миний аавыг доромжилсныг нь хэрхэх вэ?" гэж хэлжээ.

Ирландын тулаанч МакГрегор твиттер хуудастаа Хабибаас даагаа нэхэхээр хүлээж байгаа тухайгаа жиргэсэн билээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж