Авто ослын улмаас арван сартай нярай эндлээ | News.MN

Авто ослын улмаас арван сартай нярай эндлээ

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

Авто ослын улмаас арван сартай нярай эндлээ

Авто ослын улмаас арван сартай нярай эндлээ

Авто ослын улмаас 10 сартай нярай эндэж, дөрвөн хүн бэртжээ.  Тодруулбал, Улаанбаатарын чиглэлд явж байсан  том оврын автобус, Хөвсгөлийн чиглэлд явж байсан суудлын машинтай мөргөлдсөн байна. Осол өчигдөр 10.00 цагийн орчимд Орхон аймгийн нутаг дэвсгэрт гарчээ. Энэ талаар  Орхон аймгийн Цагдаагийн газараас тодруулахад " Яг одоо ослын шалтгаан нөхцөлийг шалгаж байна. Урьдчилсан байдлаар хальтиргаанаас болж, осол гарсан байх магадлалтай гэх мэдээлэл ирсэн. Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа ч цаг агаарын тогтворгүй байдлаас хальтиргаа гулгаа үүсэж байна. Орхон аймагт өчигдрөөс эрс хүйтэрч эхэлсэн. Хэрэв цаг агаарын нөхцөл байдал хүндэрвэл бид замыг хаах арга хэмжээ авна. Орон нутгийг зорих иргэдийн урсгал одоогоор  ихсэх хандлагатай байна. Цагаан сарын үеэр энэ ачаалал нэмэгдэнэ" гэлээ.

Цагдаагийн байгууллагаас ард иргэдэд хандан авто замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж