А.Хаянхярваа нарыг ажлаас нь чөлөөлжээ | News.MN

А.Хаянхярваа нарыг ажлаас нь чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

А.Хаянхярваа нарыг ажлаас нь чөлөөлжээ

А.Хаянхярваа нарыг ажлаас нь чөлөөлжээ

Хөрөнгө орлого болон ашиг сонирхлын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл нарыг өчигдөр /2019.01.29/ ажлаас нь чөлөөлжээ.

Авлигын эсрэг хуульд зааснаар албан тушаалтан нь дээрх мэдүүлгүүдийг зөрчилтэй мэдүүлсэн, мөн заасан хугацаанд багтаан мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт мэдүүлээгүй нөхцөлд цалингаар торгуулахаас эхлээд ажлаасаа чөлөөлөгдөх хүртэл хариуцлага хүлээлгэхээр заасан юм.

Энэ дагуу Авлигатай тэмцэх газраас дээрх нэр бүхий хоёр албан тушаалтанд хариуцлага тооцох албан бичгийг өнгөрсөн оны сүүлээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн ч дарга Б.Мөнхбат нь цалинг нь гурван сар 30 хувиар бууруулах шийтгэл ногдуулсан байсан юм. Энэ нь хуульд заасан зүйчлэлээр ногдуулсан арга хэмжээ биш байна гэж үзэн Авлигатай тэмцэх газраас Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид албан бичиг илгээсэн нь ийнхүү ажил хэрэг болжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-30 112.72.12.5

Энэ урлаг, спортын зальхай нөхдүүдийн шунал арай дэндүү шүү. Дээр нь олны өмнө гарч дуулж барилддаг улсуудад ичих бульчирхай байдаггүй юм шиг байгаа юм. Тэд төлөөллийн байгууллагад сонгуульд ялаад сууж болох юм. Харин захиргааны болон туршлага шаардсан ажилд болохгүйлдээ.

Avatar

Зочин 2019-01-30 66.181.182.143

Энэ дуучин овоо хол явжээ ккккк

Avatar

Хужльс 2019-01-30 66.181.184.137

Засаг даргын орлогч хүн халах арга хэмжэн авах эрргүй шүүдээ

Avatar

Jjah 2019-01-30 73.134.121.68

Ene. Tegeed ajil gej medeh l um baihdaa.dampuursan um

Avatar

zuv zuv 2019-01-30 202.9.42.19

shaardlagagui olon dargiin oron toog tsuuluh heregtei, bolovsrol medlegtei zaluusaa demjih bolsoon. tsunkh barigchdiig hedi boltol tejeej hulgai hiilgeh ve dee

Avatar

Зочин 2019-01-30 66.181.182.192

нуусан хөрөнгийг нь шалгаарай улсаас зувчуулсан байх магадлалтай

Avatar

asdf 2019-01-30 192.82.66.42

duulj bgad darga bolchino, duulj bgad bur gishuun bolchino. mongol ch goyo l doo

Avatar

иргэн 2019-01-30 202.126.89.44

ийм хариуцлагагүй нөхдийг чөлөөлөх нь зөв. гэхдээ манайхан нэг юмыг харахгүй нийтээрээ давалгаалах юм: өмнөх засаг дарга огцорсоны дараа шинэ дарга өөрийнхөө багийг шинээр бүрдүүлж байгаа юм биш үү? тэгэх шалтаг нь энэ мэдүүлэг юм биш үү?

Avatar

Зочин 2019-01-30 182.160.2.85

Ариун цагаанаар олоогүй учраас хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичихгүй нууж байгаад илэрвээ гэж.

Avatar

Irgen 2019-01-30 64.119.17.187

Tegmeer dee.Buh l buten uls baij iim yumnuudaar turiin chuhal albiig duurgeh n shivshig shde.Bolovsrol medlegtei ajliin turshlagatai oyunlag hun baidgui yaduu oron gej l gadniihan hardag gsn.ted nar n tomiloltoor gadagshaa ochhoor tsaaduul n sudlaad haha

Avatar

Зочин 2019-01-30 182.160.2.85

Хоосон толгойтой хийрхсэн нөхдүүд дуучин гэгдэж яваад нэг мэдэхэд том дарга болчих юмаа.Монголд болохгүй ч вм гэж алгаа.

Avatar

монгол иргэн 2019-01-30 202.131.236.170

Нэг газарт ямар ч олон дарга байдаг байнаа. Хайран төсөвийн мөнгө. Татвар төлөхөө больёоо.

Avatar

Зочин 2019-01-30 103.9.90.98

дуу дуулаад дарга болдог бол сайхан л байна

Avatar

Номин талст 2019-01-30 202.131.225.197

Одоо Номин талстын Батсүхыг бас халах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-01-30 122.201.24.133

"Чөлөөлсөн" бишээ, "халсан" гэдэг юм!!!

Avatar

Dolgor 2019-01-30 211.36.141.163

Songuuliar baahan namiin magtan duuch hiij bgaad tor zahirgaanii ajild orj. Hogshrood hen ch toohoorgui amitan bolood ireh tsagt torhomdoo butsnaa gj

Avatar

Tsetsegee 2019-01-30 202.131.225.150

Шударга л бай. Хууль тэгш үйлчилэх хэрэгтэй. Ялангуяа Эрүүл мэндийн салбарыг сайн шалгах хэрэгтэй.

Avatar

мгл 2019-01-30 150.129.141.218

одоо бас нэг мудак дуучиншуу юм нь 60-тэрбумын шугамаар хотын аялал жуулчлалын газарт оччихсон ажил унагаад эргуутээд л байж байна

Avatar

Зочин 2019-01-30 103.26.193.118

Нөгөө хаянхярвааг УИХ-ын гишүүнээс нь чөлөөлж гэж баярласан чинь…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж