А.Хаянхярваа нарыг ажлаас нь чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

А.Хаянхярваа нарыг ажлаас нь чөлөөлжээ

А.Хаянхярваа нарыг ажлаас нь чөлөөлжээ

Хөрөнгө орлого болон ашиг сонирхлын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл нарыг өчигдөр /2019.01.29/ ажлаас нь чөлөөлжээ.

Авлигын эсрэг хуульд зааснаар албан тушаалтан нь дээрх мэдүүлгүүдийг зөрчилтэй мэдүүлсэн, мөн заасан хугацаанд багтаан мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт мэдүүлээгүй нөхцөлд цалингаар торгуулахаас эхлээд ажлаасаа чөлөөлөгдөх хүртэл хариуцлага хүлээлгэхээр заасан юм.

Энэ дагуу Авлигатай тэмцэх газраас дээрх нэр бүхий хоёр албан тушаалтанд хариуцлага тооцох албан бичгийг өнгөрсөн оны сүүлээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн ч дарга Б.Мөнхбат нь цалинг нь гурван сар 30 хувиар бууруулах шийтгэл ногдуулсан байсан юм. Энэ нь хуульд заасан зүйчлэлээр ногдуулсан арга хэмжээ биш байна гэж үзэн Авлигатай тэмцэх газраас Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид албан бичиг илгээсэн нь ийнхүү ажил хэрэг болжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж