Мөсөн хиймэл хаданд аврах ажиллагаа явуулах сургалт бэлтгэлийг хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

Мөсөн хиймэл хаданд аврах ажиллагаа явуулах сургалт бэлтгэлийг хийлээ

Мөсөн хиймэл хаданд аврах ажиллагаа явуулах сургалт бэлтгэлийг хийлээ

ОБЕГ-ын  харьяа Үндэсний аврах баригадын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид “Мөсөн хиймэл хаданд аврах ажиллагааны дадлага сургууль”-ийг Олон Улсын  хүүхдийн “Найрамдал” төвд зохион байгууллаа.

Алба хаагчдын өдөр тутмын сургалт бэлтгэл, бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдсан тус дадлага сургуульд Эрэн хайх, аврах салбарын 38 алба хаагч хамрагдсан юм.

Дадлага сургуулиар мөстэй эгц өндөр ууланд  гарах, багаж хэрэгслийг зөв ашиглаж сурах, тусгай зориулалтын багаж ашиглан нэрвэгдэгчдийг аврах ажиллагааг явуулах зэрэг сургалт бэлтгэлийг хийлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж