Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2019 онд тохиож байна. 70 жилийн хугацаанд хоёр улсын найрамдалт харилцаа тасралтгүй бэхжин хөгжсөөр өнөөдөр иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоод байна.
1955 оноос өнөөг хүртэлх хугацаанд БНХАУ-ын зүгээс Монгол Улсад үзүүлсэн буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд тус улсын олон мянган мэргэжлийн барилгачид Монгол орны бүх аймаг болон Улаанбаатар хотод ажиллан, орчин үеийн барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өрнүүлсэн нь Монгол Улсын орчин үеийн хот байгуулалт, аж үйлдвэрлэлийн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан түүхтэй.
Түүхэн ойн хүрээнд Монгол Улсын хятад судлаач, орчуулагч Х.Баатархүүгийн эмхэтгэсэн “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол, Хятадын найрамдал” хэмээх гэрэл зургийн цомгийг NEWS агентлаг цувралаар танилцуулж байна.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАР
Луухаан 2019-01-30 182.160.36.197
Монголчууд хэрэлдэхээс өөр юм чададгүй юм байна даа
Иргэн 2019-01-30 202.170.80.25
Урьд нь мэдээгүй байж. Олон зүйл барьж өгчээ манай хөрш
Зочин 2019-01-30 66.181.161.80
Бас олон ч газар нутгийг минь авсан даа. Богд хаант Монгол улсын газрын зургийг өнөөгийн газрын зурагтай харьцуулж харвал Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр нэг томхон аймгийн хэмжээний газар нутагтай тэнцэх хэмжээний газар нутаг одоо өмнөд хөршид шилжсэн байдаг.
Зочин 2019-01-30 103.229.177.59
Uursduu buteen baiguulalt hiij chaddaggui archaagui teneg Mongolchuud
Зочин 2019-01-30 66.181.161.67
Буцалтгүй тусламжаар барьсан барилгууд, хятад ажилчдын барьсан барилгууд гэсэн хоёр өөр зүйл яригдаад байх шиг байна. Хятад ажилчдын барьсан барилга гэвэл одоо ч олон барилгыг хятад ажилчид барьж байгаа, энэ жагсаалт дуусахгүй байх. Тэгэхээр энд зөвхөн буцалтгүй тусламжаар барьсан барилгуудыг бичвэл ямар бол. Баярлалаа найрамдалт хөрш хятаддаа. Нөгөөтэйгүүр бид чөлөөлөх дайнаар хятадыг японоос чөлөөлсөн түүхийг хятадууд мартаагүй байх.
Зочин 2019-01-30 66.181.171.10
tuuh harah saihan gehdee hytadiin talaar surtalchlaad baigaa ym,uu