МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 14.00 цагт хуралдана гэх мэдээлэл байна. Уг хуралдаанаар УИХ-ын даргаар хэнийг томилохоо ярилцах аж.

Удахгүй УИХ намрын чуулганаа завсарлуулна. Түүнээс урьтаж, дараагийн УИХ-ын даргыг томилох шаардлагатай гэж МАН-ынхан үзсэн байна.

УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболдыг огцруулахтай зэрэгцэн дараагийн УИХ-ын даргын сунгаа МАН дотор өрнөж, Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг ярьж эхэлсэн тухай хэвлэлүүд мэдээлж байв. Эдгээрээс Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хувьд хамгийн тохиромжтой кандитат гэж хэлж болно.  Гэвч Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг өнгөрсөн долоо хоногт амиа алдсан нь хууль тогтоох дээд байгууллагыг удирдах бус харин хариуцлагын асуудал хөндөгдөх ёстой гэх шүүмжлэлийг араасаа дагуулж эхэлсэн билээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хувьд өмнө нь УИХ-ын даргаар ажиллаж байхдаа хууль заасан гэдэг үндэслэлээр огцорч байсан тул дахин зүтгүүлэх нь ёс зүйн хувьд учир дутагдалтай харагдана гэж шүүмжлэх хэсэг бий. Иймээс УИХ-ын даргын сунгаанд шинэ нэрс орж ирж, өрсөлдөж магадгүй болгоод байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж