Хятадад үйлдвэрлэсэн “монгол” бараа үндэснийхээс 2-3 дахин хямд | News.MN

Хятадад үйлдвэрлэсэн “монгол” бараа үндэснийхээс 2-3 дахин хямд

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

Хятадад үйлдвэрлэсэн “монгол” бараа үндэснийхээс 2-3 дахин хямд

Хятадад үйлдвэрлэсэн “монгол” бараа үндэснийхээс 2-3 дахин хямд

Монголын уламжлалт баяр Цагаан сар болоход зургаан хоног үлджээ. Ширээ дүүргэх идээгээ бэлдсэн иргэд зочдодоо өгөх бэлэгний эрэлд ид гарч байгаа бол зарим нь аль хэдийнэ бэлгээ зэхжээ. Цагаан сараар иргэд зочдодоо ямар бэлэг өгөхийг эрмэлздэгийг сонирхлоо.

ҮНЭТЭЙ БАЙСАН Ч ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН СОНГОДОГ

С.СҮрэн

 

 

-Цагаан сараар зочдодоо үндэсний үйлдвэрийн бэлэг өгдөг. Гэхдээ үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн бусдаас илүү үнэтэй байдаг. Жилд ганц удаа болдог баяр болохоор үнэтэй байсан ч үндэсний үйлдвэрийн чанартай, хэрэгтэй зүйлийг нь дотнын хүмүүстээ бэлэглэдэг.

 

 

 

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БУСДААС ҮНЭТЭЙ БАЙДАГ

Я.Байгалмаа

 

-Зочдодоо өөрт нь хэрэгтэй, тохиромжтой зүйлийг нь өгөхийг хичээдэг. Ихэвчлэн үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн өгдөг. Гэхдээ нуулгүй хэлэхэд урдаас орж ирсэн бараанууд илүү хямд болохоор иргэд хямдыг нь сонгож байгаа харагддаг. Миний хувьд жилд ганцхан удаа болдог баяр болохоор үнэтэй байсан ч ихэвчлэн үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн сонгодог.

 

 

 

“Цагаан сараар зочдодоо мөнгөн дэвсгэрт өгдөг. Томчуудад 20 мянган төгрөг, залуучуудад 10 мянган төгрөг, хүүхдүүдэд 5000 төгрөг өгдөг гэх иргэнтэй таарсан бол Цагаан сар тэмдэглэдэггүй гэх хүнтэй ч таарсан юм.

ХЯМДРАЛ ЗАРЛАСАН БАЙХАД Ч ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАЛТ МУУ БАЙНА

Ингээд үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний төлөөлөл болгон “Бөмбөгөр” худалдааны төв дэх арьс ширэн бүтээгдэхүүний лангуу орлоо.

Эсгий шаахай, арьсан тэлээ, арьсан дээр зурсан зураг, цүнх, жаазтай, жаазгүй морин хуурыг эгнүүлэн өрсөн байлаа. Худалдагчаас асуувал Цагаан сар болж байгаатай холбогдуулан хямдрал зарласан аж. Тухайлбал, 7000 төгрөгөөр борлуулдаг эсгий улавчийг 5000 төгрөг болгожээ. Мөн арьсан тэлээг 15 мянган төгрөгөөс хямдруулан 12 мянган төгрөг болгож, түлхүүрийн оосор дагалдуулж өгч байгаа гэдгийг худалдагч онцолж байсан юм. Бас арьсан түрийвчийг 15 мянгаас хямдруулан 13 мянган төгрөгөөр борлуулж байгаа аж. Гэсэн ч “Хямдрал зарласан ч иргэдийн худалдан авалт муу байна. Энгийн үеэс ялгагдах зүйл алга. Иргэд үндэсний үйлдвэрээ дэмждэг гэдэг ч хямдрал зарлаад ч бүтээгдэхүүн авахгүй байна” гэж байлаа.

Мөн үндэсний үйлдвэрийн оймсны үнэ 2500 төгрөгөөс эхэлж байлаа. Мөн үндэсний үйлдвэрийн нүүр цэвэрлэгч, тос зэрэг гоо сайхны бүтээгдэхүүн, эрүүл мэндийн цай 5000 төгрөгөөс дээш үнэтэй байсан юм.

ХЯТАДАД ҮЙЛДВЭРЛЭСЭН “МОНГОЛ БАРАА” 2000-5000 ТӨГРӨГ

Харин “Нарантуул” худалдааны төвөөр ороход “Үндэсний үйлдвэрийн барааг хямд аваарай” гэх нь сонсогдож байв. Барааг нь үзвэл “Made in Mongolia” гэсэн бичигтэй ч материал нь үндэсний үйлдвэрийнхээс огт өөр, хөлдсөн тэлээг нь нугалж үзвэл хугарахад бэлэн харагдаж байлаа. Тэнд “Made in Mongolia” гэсэн бичигтэй Хятадаас орж ирсэн бараа 2000-5000 төгрөгийн үнэтэй байлаа. Мөн худалдан авагч ч олон байгаа харагдсан.

Иргэд үндэсний үйлдвэрээ дэмжихийг хичээдэг ч үнэ нь хэт өндөр байдаг тул Хятадад үйлдвэрлэсэн “Монгол” барааг 2-3 дахин бага үнээр худалдан авч байна. Тансаг хэрэглээ болсон ноолууран бүтээгдэхүүн биш юм гэхэд үндэсний үйлдвэрийн арьс, ноосон бүтээгдэхүүнээ худалдан авч чадахгүй Хятадад үйлдвэрлэсэн үнэ хямд, чанар муу бүтээгдэхүүнийг Цагаан сарын бэлгэнд сонгож байгаа нь иргэдийн амьжиргаа ямар түвшинд байгааг харуулах шиг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Hyamd belgiin erelvhin MGL 2019-01-30 202.55.188.34

Tsagaan sariin belegiin tuhai ard olnoo hurungu beleer ni gutaan deerelhsen ungu aysaar iinhuu niitleed sar shiniin urmiig mini untraaj taashaal avch bgaa yumuu haasaa yum be. sahlaa budaavhiin ulger boloboo huurhii setguurch guay?????

Avatar

Zochin 2019-01-30 49.0.213.120

ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ХҮНД ХҮН БОЛГОН ӨСТЭЙ ГЭГЧЭЭР ЧИ БИТГИЙ ГУЦАА МУУ ҮМБҮҮ МОНГОЛ.

Avatar

mongol 2019-01-30 103.229.177.50

Beleg ogdgoo bolih heregtei

Avatar

asdfasdf 2019-01-30 45.72.152.158

цагаан сараар бэлэг өгөхөө болих хэрэгтэй хүүхдүүдэд чихэр б**в байхад хангалттай

Avatar

Зочин 2019-01-30 150.129.141.180

ЭХЛЭЭД ИДЭХ ХООЛОО ЯАЖ ОЛЖ ИДЭЕ ДЭЭ ГЭЖ БАЙЖ ХЯМДХАНЫГ НЬ Л АВАНА ШҮҮ ЭЭ ЯДУУ ХҮМҮҮСТ ИЛҮҮДЭЭ ГАРСАН МӨНГӨ ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ .

Avatar

Зочин 2019-01-30 202.126.89.147

Х ятадууд эхлээд хямд чанаргүй бараагаар дэлхийг хангаж карманы мөнгөтэй болсон хүмүүс. Одоо мөнгөөрөө зодоод аль л сайн технологийг шингээсэн сайн чанартай бараа материалтай барааг хийж байгаа ч манайхан нөгөө л хогоо чирсээр манайхан чанаргүйг нь шүтсээр…

Avatar

Зочин 2019-01-30 149.167.33.143

30 ГЭР БҮЛ 3 САЯ ИРГЭНИЙ ИДЭХ УУХЫГ ХУЛГАЙЛЧИХСАН ГЭХЭЭР МИЕЭ ГЭХЭД Л НЭГ ЗУУН МЯНГАН ИРГЭНИЙ ИДЭХ ХООЛ ӨМСӨХ ХУВЦАС ЦАГААН САРЫН БЭЛГИЙГ ХҮРТЭЛ ХУЛГАЙЛЧИХСАН БАЙНА Ш ДЭЭ. ОДОО ДАРУЙ ШОРОНД НЬ ХИЙЖ ХУЛГАЙЛСАН ЮМЫГ НЬ ХУРААЯ АА

Avatar

Зочин 2019-01-30 103.206.195.166

Иргэдэдийн дотоодын үйлдвэрлэлэ э дэмжих сонирхол байдагч ойр зуурын үнэтэй гол бараа нь тэлээ, оймс, хэтэвч төдий л байна. Ядуу монголчууд тэлээ, хэтэвчийг бол хэдэн жил хэрэнглэдэг. бусад нь буюу жижиг эсгий гэр, хүүхэлдэй, шагай зэргийг монголчууд авах уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж