Улаанбаатарт 13-15 градус хүйтэн байна | News.MN

Улаанбаатарт 13-15 градус хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 13-15 градус хүйтэн байна

Улаанбаатарт 13-15 градус хүйтэн байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2019.01.30/ мэдээллийг хүргэе.

Улаанбаатар хот:

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Баруун аймгуудын нутгаар:

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 24-29 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгороор 36-41 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус, өдөртөө Дархадын хотгороор 29-34 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүрийн голын хөндийгөөр 19-24 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө  23-28 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар:

Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө Дундговийн нутгаар 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус, өдөртөө бүх нутгаар 9-14 градус хүйтэн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж