УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригаас эхэлж "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг Сингапурын компанид худалдсан тухай мэдэгдсэн бол "Монголын зэс" корпораци үгүйсгэсэн. Олон нийтийн дунд шуугиан тариад байгаа эл асуудлыг энэ долоо хоногийн VS буландаа онцоллоо.
Л.Оюун-Эрдэнэ
УИХ-ын гишүүн
“Монголын зэс" корпорацийн ТУЗ хуралдаж, "Эрдэнэт"-ийн 49 хувийг Сингапурын компанид худалдах шийдвэр гаргасан талаарх баримт бидэнд ирlээ. Баримтын дугтуйн дээр илгээгч нэрээ бичээгүй байна. Хэнээс ирсэн нь тодорхойгүй байгаа.
Цагаан сарын өмнө энэ асуудлыг шийдэх гэж байгаа нь хардлага төрүүлж байна. Стратегийн энэ ордыг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр ОХУ-аас худалдаж авсан байдаг. Гэтэл дахин гаднын компаниад өгөх гэж байна.
Мөн бүртгэлийн газар, холбогдох байгууллагууд, Чингэлтэй дүүргийн нотариат дээр хувьцаа худалдах, шилжүүлэх гэрээг баталгаажуулсан байгааг олж мэдсэн. Цагдаагийн газарт шалгуулахаар өгсөн. 400 сая ам.доллараар авсан гэх “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг 40 сая ам.доллараар Номуундарь гэдэг бүсгүйд шилжүүлсэн байгаа юм. Сингапурт бүргэлтэй компанитай юм байна. Үүнээс ямар үр дагавар үүсэх вэ гэхээр, Монгол Улсын хуулиас гараад явчихлаа гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын тогтоол хэрэгжих ямар ч боломжгүй гэсэн үг. Арбитрын шүүхээр асуудлыг шийдэх болно. Гэтэл Засгийн газар өөрөө Арбитрын шүүхэд ялагдах чиглэл өгч байсан, Ч.Сайханбилэг тийм үүрэг өгсөн талаар Зориг гэдэг залуу мэдээлэл өгөөд байгаа шүү дээ. Энэ бол туйлын ноцтой баримт. Та бүхэн энэ бүхний хойноос эрэн сурвалжлаарай.
Хэрвээ “Эрдэнэт”-ийн 49 Сингапурын компанийн мэдэлд очвол УИХ-аар хууль гаргаж батлаад ч мөрдөгдөх боломжгүй болно. Монгол Улсын бүх шатны шүүхийн шийдвэр ч хүчин төгөлдөр үйлчлэх боломж байхгүй болох юм. Дараа нь 40 сая ам.доллараар хэн нэгэнд худалдаж болохоор болно. Энэ Номуундарь гэдэг эмэгтэй 1995 онд төрсөн байгаа юм. Батсайхан овогтой Номуундарь гэдэг охинд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь Пүрэвтүвшин гэдэг залуугаас шилжиж байгаа юм. Бүхэл бүтэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь яагаад энэ хоёр залуугийн гарт ороод, шилжээд яваад байдаг юм бэ.
Эх сурвалж: NEWS.MN
Ц.Пүрэвтүвшин
"Монголын зэс" корпораци компанийн гүйцэтгэх захирал
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хүсэлт өгсөн. Үүнд, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 болоод 51 хувь 100 хувь Монголын талд бүртгэлтэй байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн долоон гишүүн болон ерөнхий захирал нь төрөөс томилогдсон хүмүүс байгаа. Ийм тохиолдолд бид ямар нэгэн худалдаа хийх, гадаадын компанид зарах хэлцэл хийгээгүй. Манай компанийн зүгээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг анх худалдаж авахдаа гадаадын ямар нэг компанид худалдах ямар ч сонирхол, зорилго байгаагүй. Цаашид ч тийм зүйл болохгүй, Монголын ард түмэн үр шимийг нь хүртэнэ гэж боддог. Сингапурын компани руу шилжүүлэх гэж байгаа асуудал огт биш. Тухайн бичигт миний нэр дээр байгаа компани, өөрийнхөө компани руу шилжүүлэх процесс байсан. Харамсалтай нь УИХ-ын гишүүд таслан зогсоолоо. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой "Стандарт" банкны асуудал 2016 онд шийдэгдсэн бөгөөд тухай үед нийт өр төлбөр 95 сая ам.доллар байсан бол өнөөдөр 125 сая ам.доллар буюу 300 гаруй тэрбум төгрөг болсон. “Стандарт” банктай холбоотой 300 гаруй тэрбум төгрөгийн төлбөр төлөх Английн Арбитрын шийдвэр гарсан байгаа. Удахгүй энэ шийдвэрийг албадан гүйцэтгэнэ. Энэ нөхцөлд “Эрдэнэт” үйлдвэрийн аль нэг хувьцаа эзэмшигч нь гадаадын хөрөнгө оруулалттай буюу Сингапурын хөрөнгө оруулалттай компани байсан бол тухайн үед шинэ нөхцөл байдал илрэх буюу Арбитрын шүүхийн шийдвэрийг дахин авч үзэх нөхцөл үүсэх байсан. Сингапурт олон улсын томоохон Арбитрын шүүх байдаг бөгөөд Английн Арбитрын шүүхийн шийдвэрийг дахин авч үзэх боломжтой цорын ганц улс нь Сингапур байсан. Сингапурын хөрөнгө оруулалттай компани байвал дансыг нь хаах, Арбитрын шийдвэрийг албадан гүйцэтгэхгүй байх боломж байсан. Энэ зорилгоор 300 тэрбум төгрөгийг бууруулахын тулд хийх гэж байсан. Харамсалтай нь энэ ажиллагаа УИХ-ын нэр бүхий гишүүдээс болж хойшилж байх шиг байна. "Стандарт" банктай холбоотой шийдвэр нааштай гарах боломж бүрдэх бүрд улстөрчид энэ асуудлыг зориуд гацаадаг. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ манай компанийн ажилтан н.Номиндарь гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн гэсэн мэдээллийг өгсөн. Тухайн бичигт байгаа тэр хүн нь манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан. Энэ хүн Улсын бүртгэлийн газарт бичиг хүргүүлэх үүрэгтэй хүн. Төрийн түшээ хүн ийм худлаа мэдээлэл тарааж байгаад харамсч байна.
Эх сурвалж: NEWS.MN
Азгүй монголчжу 2019-01-30 64.119.21.122
Монгол зэсийнхэн үнэнээ л ярьсан байна шдээ. Харин манай попчид-улс төрчид л дахиад л маш том алдаа хийлээ. 51 хувийг идснээ эцсээ хүртэл нууж дарж улс орныг хохироож дуусгахнээ янз нь. Одоо 1 л өдөр Стандартынхан ирээд Эрдэнэт йг чинь 49 ба 51 гэхгүйгээр шууд хааж хурааж мюавах байх даа. Хөөрхий монголчууд юу ч үгүй хоослн үлдэх сайхан гэхүү саархан замыг Оюунэрдэнэ цэлийтэл нээлээ шүү.
Зочин 2019-01-30 64.119.25.7
битгий попордоод бай чи нөгөө Намбар ван байсан байналээшүү .нягталж байж мэдээл битгий ард түмнийг үймүүлээд бай
иргэн 2019-01-30 202.179.25.235
Эрдэнэтийн 49 хувийг авах даа анхнаасаа л нууцаар Хуйвалдаж УИХ-аар ч оруулалгүй авчихсан юм чинь яаж ч Хэл амгүй Бүтэлтэй зүйл болох вэ дээ Буруу замаар Будаа тээвэл Буцах даа Шороо тээнээ гэдэг л болж байгаа юм шүү дээ аягүйтвэл Хар толгойгоо ч Цустах юмтай орооцолдсон ч байхыг үгүйсгэхгүй дээ
Зочин 2019-01-30 43.228.131.206
Оюун-эргүү минээ чиний ах лам Халтаржонхуу наад наймаанычин нууц ноёнтон биз дээ, чи юундаа худлаа мэдэн будилаад байгаам бэ?
Зочин 2019-01-30 202.9.43.136
Эрдэнэтийн 49 % бол ОХУ-н өмч байсан. Төр , Ч.Сайханбилэгийн ЗГ яагаад эхлээд давуу эрхийн 49% -с яагаад татгалзсан гэдгийг шийдвэрлэх . ХХБ үнэхээр хууль зөрчиж бүр шударгаар хэлвэл төрийн болон Эрдэнэтийн өөрийн мөнгөөр 49%-г худалдаад авсан байж магадгүй. Эцэст энэ залуучуудын сүүлчийн нүүдэл зөв байх Л.Оюун-Эрдэнэ улс төр ч түүнд Монголын төлөө сэтгэл байхгүй. ХХБ Монгол Зэс компаны залуучууд бол авьяаслаг гэдгийг хүлээн зөвшөөрнө
Зочин 2019-01-30 66.181.191.125
Zasag shuud erdenet oyu tolgoi ajilgaa yvuul yugiin haraad guigaad baidagiim eh huulia bariad boloo nit ard tumnii erh ashig ene terguund Huvi hunii erh ashig daraagiin asuudal tor Alivaa zuild ingej handah heregtee 30 jiliin gol aldaa Huvi hun ard tumnii erh ashigiin deer garsan eniig davtaj bolohgui
зочин 2019-01-30 66.181.189.158
ЭНЭ АСУУДЛЫГ ЕРӨНХИЙ САЙД МЭДЭЖ БАЙСАН БАЙНА. би асуулга тавьсан гэж өчигдөр Оюун-эрдэнэ тв-9 ээр ярьж байнлээ. энэн засгийн газартай холбоотой л юм байнлээ шүү дээ, худлаа гэвэл тв-9ийн мэдээллийн цагигй нөхөөд үзэцгээ үхрүүдээээ
зочин 2019-01-30 122.201.21.154
Пүрэвтүвшин Монголд бүртгэлтэй баримтаа шилжүүлж Сингапурт бүртгүүлсэн гэчихээд / торгуулиас зугтааж/ булзааруулаад шилжүүлээгүй гээд тэнэгтээд бна уу,нөгөө цагдаа хаана явна аа
Иргэн 2019-01-30 202.131.228.114
Ямар торгууль ?
Зочин 2019-01-30 150.129.141.180
БААС БАРИХДАА ӨМСДӨГ БЭЭЛИЙ БАЦААН ,
Зочин 2019-01-30 149.167.33.143
МАНАН ЁСТОЙ БАЖИГДАЖ ЭХЭЛЖЭЭ. ГООМОЙ АЖИЛАГАА ЯВУУЛААД БӨРИГДАХААРАА г*** ЮМНУУДААР ТЭНЭГ ЮМ ЯРИУЛААД. БҮР САНДАРЧ БАЙХ ШИВ. ЭНЭНИЙ ТӨЛӨӨ НӨГӨӨ МУУ ДҮНХҮҮ МИЕЭГ СУУДАЛ ДЭЭР НЬ ХИЧНЭЭН ХАВЧИГНУУЛУУЛАВ ДАА НӨГӨӨДӨХЬ НЬ Ч ЁСТОЙ АЛИЙГАА АЛДСАН ДАА АЙХТАР МАНГАСУУД АЛДДАГ Л ЮМ БАЙНА ХА ХА
зочин 2019-01-30 66.181.189.158
ЭНЭ АСУУДЛЫГ ЕРӨНХИЙ САЙД МЭДЭЖ БАЙСАН БАЙНА. би асуулга тавьсан гэж өчигдөр Оюун-эрдэнэ тв-9 ээр ярьж байнлээ. энэн засгийн газартай холбоотой л юм байнлээ шүү дээ, худлаа гэвэл тв-9ийн мэдээллийн цагигй нөхөөд үзэцгээ үхрүүдээээ
Zochin 2019-01-30 66.181.160.2
Ene tohioldold miniii huvid Oyun-Erdene-d itgene dee. Uchir ni ene hun olon hunii itgeliig avch songogdson hun nogooh Purevtuvshin ni bol companyiin zahiral, tegeed ch ter urd ni hiij bsan uildluud ni unen zov ch yum uu, durem juramaa dagaagui gej haragdaj bga…
зочин 2019-01-30 202.21.127.166
Энэ сөөвийсөн залуу юу мэддэг гэж ийм захирал хийдэг байнаа? Сингапурт өгсөн нь тодорхойл байнашдээ. Цэрэгт явуулж ухаажуулах хэрэгтэй бацаан байна.
Зочин 2019-01-30 202.126.89.204
Singupuriin kompani awax gej baigaa bol Billi lim Jenko ed nartai l xolbootoi baix
зочин 2019-01-30 66.181.168.199
Хоорондоо хэрэлдээд миний чиний гээд булаацалдаж байхаар орост нь буцаагаад өгчих хэрэгтэйшд.
Зочин 2019-01-30 202.126.89.157
Арбитрын шүүхээр халхавч хийж хүн үнэмшмээргүй худал зүйл ярих юмдаа. Английн Арбитрын шүүхийн шийдвэрийг хэнбугай ч өөрчлөх, үйлчлэлийг нь зогсоож чадахгүй.
Эндээс нэг зүйл маш тодорхой байна. Сингапур дах компани руу шилжүүлэх гэрээ бол хийгдсэн гэдэг нь баттай юм байна. Үүнийгээ Английн Арбитрын шүүхээс 300 тэрбум төгрөгийг бууруулах зорилготой байсан гэсэн хөгийн тайлбараар халхавч хийж байна.
Зочин 2019-01-30 59.153.113.202
Худалдаж авсан мөнгөний эх үүсвэр н хар мөнгө үү ,эсвэл татварын дараахи ашгийн цэвэр мөнгүү гэдгийг шалгаад цэвэр бол хуулид нийцэж байна гэж үзнэ лдээ !!!Хар мөнгө бол улс хураагаад авч 49%-г хураалгах,залилангийн хэрэг үүсгээд яллахаас өөр аргагүй юм байна.!!
Зочин 2019-01-30 49.0.149.20
ЭНЭ МУУ МАНГАР БАЦААН МОНГОЛЧУУДЫГ ТЭНЭГ ГЭЖ БОДООД БАЙНА УУ ХЭДЭН ХУЛГАЙЧУУДЫН ГАР ХӨЛ БОЛЧИХООД ЗАРАХЫГ ЗАВДСАН ҮЙЛДЭЛ ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА МИЕЭГЭЭ УНАХААС ӨМНӨ ХИЙХИИГ ЗАВДААД БАРИГДЛАА ОДОО ЭНЭ ХУЛГАЙЧУУДЫГ ЯАХ ЁСТОЙ ВЭ НӨГӨӨ ШУДРАГА ПРОКУРОР ЭНХАМГАЛАН АТГ ЯАХЫГ НЬ ХАРЬЯ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БОЛ АЖЛААС НЬ ХАЛ
Шудрага үнэн ялна 2019-01-30 103.57.93.87
Бид маш сайн ойлгоно шүү. Хувьцаагаа Синга шилжүүлэх гэсэн нь үнэн л бна шд. 51-ийг аврах гээд шилжүүлэх гэж оролдлсон гэв үү. Та нар яг эх орноо бодож харагдаач. Төрийн эсрэг гэмт хэрэг тул баривчлахад буруудахгүй л болов уу.
zochin 2019-01-30 104.247.137.178
Ene batsaan yaj yavaad ene tom kompaniin zahiral bolood bainaa??? Yadaj baihad buur zaluuhan barag huuhed shig ohinoor Itgemjlegdsen tuluulugchuu hiilgeed…. Neg l nootoi doo
joom alii 2019-01-30 108.28.146.232
Tsaanaa ezentei huuheldei yumaa. Ard NI Elbegdorj, Medree, Halzan Ganbold, g.m olon hul gaichuud bii
зочин 2019-01-30 202.21.106.162
Оросын 49 байснаа Сингапурын 49 л болно биз .Жирийн ардад угаасаал хүртээлгүй хувь байсан шдээ . Нямдоржтонгуудад л хэцүү байгаа биз.
Man arai chde 2019-01-30 202.9.43.100
Odoo news.mn erdenetin shahaa odoo bolj bga luiwruudyn bichih hrgtei bas miat
зочин 2019-01-30 202.180.220.35
Булхай нь илэрхээр элдэв янзын шалтаг тайлбар хийх хэрэггүй