Дуулианы эзэн Шим Сук Хи Германыг зорьжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

Дуулианы эзэн Шим Сук Хи Германыг зорьжээ

Дуулианы эзэн Шим Сук Хи Германыг зорьжээ

БНСУ-ын гүйлтийн тэшүүрийн тамирчин Шим Сук Хи ирэх хоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Германд болох Дэлхийн цомын тэмцээнд оролцохоор болжээ. Тэрбээр ням гаригт /2019.01.27/ баг тамирчдынхаа хамт Германыг зорьсон байна.

БНСУ-ын тамирчид гүйлтийн тэшүүрийн төрөлд олимп болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд онцгой амжилтыг үзүүлсээр байгаа. Энэхүү амжилтаа 2018 онд нутагтаа болсон олимпийн наадмын үеэр харуулсан юм.

Тэгвэл олимпийн хошой аварга Ши Сук Хи оны эхэнд олон улсын хэвлэл мэдээллийн анхааралд өртөж, дасгалжуулагчаа бэлгийн дарамт үзүүлсэн гэдгийг илчилсэн билээ. Энэхүү хэрэг БНСУ-д төдийгүй олон улсад хүчээ авсан бөгөөд #MeToo хөдөлгөөний үргэлжлэл болсон.

Тэшүүрчин Ши Сук Хигийн мэдэгдлийн дараа БНСУ-ын спортын холбоодуудад томоохон шалгалт явуулахаар болсон.

Энэ жил 21 настай  Ши Сук Хи багагүй золиосыг гаргаж энэхүү мэдэгдлийг хийсэн ч спортын салбар дахь эмэгтэй тамирчдад үзүүлдэг ёс бус дарамтыг ил болгосон юм.

2019.1.27/뉴스1

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж