Франц улс дуунаас хурдан зэвсэг бүтээнэ | News.MN

Франц улс дуунаас хурдан зэвсэг бүтээнэ

Франц улс дуунаас хурдан зэвсэг бүтээнэ

Франц улс дуунаас хурдан зэвсэг бүтээнэ

Францын Батлан хамгаалахын сайд Флоренс Парли тус улс “V-MaX” нэртэй цагт 6000 км хурдлах чадвартай пуужин бүтээх ажлыг эхлүүлсэн бөгөөд 2021 оны сүүлээр турших төлөвлөгөөтэй байгаагаа зарлажээ. Төслийг ArianaGroup компани гүйцэтгэхээр болсон байна.

НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн таван орны дөрөв нь ийнхүү дуунаас хурдан зэвсэг бүтээж эхлээд байна. ОХУ, АНУ, Хятадын араас Франц улс ийнхүү нэгдээд байгаа аж.

Одоогоор дуунаас хурдан зэвсэг бүтээх уралдаанд ОХУ тэргүүлж байгаа билээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард уг пуужинг амжилттай туршсан бөгөөд тус пуужин нь дууны хурднаас 27 дахин хурдан буюу 33 мянган километр цаг хурдлах чадвартай юм.

“Ийм хурдтай пуужинг устгах зэвсэг энэ дэлхий дээр одоогоор байхгүй” гэж ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Юрий Борисов итгэл төгс ярьж байжээ.

Эх сурвалж: SPACEDAILY

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-01-29 66.181.168.199

Дуунаас хурдан з****г гэж юугаа солиороод байдаг юм бэ. Жаахан ч гэсэн мэдлэгээ тэлээч. Жирийн бууны сум ч дууунаас хурдан шүү дээ. Пуужин байтугай сөнөөгч онгоцнууд дуунаас хурдан нисдэг. Гарчигаа ядаж дууны хурднаас тэд дахин гэж өг.

Avatar

Нисгэгч 2019-01-29 202.179.8.210

Энэ том орнууд пуужингаараа уралдаад эхэллээ дээ, энэ ч сайн юманд хүргэхгүй дээ, нэг өдөр нэг мэдрэл гар нь түүнийг нь хөөргөөд нөгөө мэдрэл нь өөдөөс хариу бариад энэ гаригаа будаа болгох гээд л байна даа, яана даа хөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж