Францын Батлан хамгаалахын сайд Флоренс Парли тус улс “V-MaX” нэртэй цагт 6000 км хурдлах чадвартай пуужин бүтээх ажлыг эхлүүлсэн бөгөөд 2021 оны сүүлээр турших төлөвлөгөөтэй байгаагаа зарлажээ. Төслийг ArianaGroup компани гүйцэтгэхээр болсон байна.
НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн таван орны дөрөв нь ийнхүү дуунаас хурдан зэвсэг бүтээж эхлээд байна. ОХУ, АНУ, Хятадын араас Франц улс ийнхүү нэгдээд байгаа аж.
Одоогоор дуунаас хурдан зэвсэг бүтээх уралдаанд ОХУ тэргүүлж байгаа билээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард уг пуужинг амжилттай туршсан бөгөөд тус пуужин нь дууны хурднаас 27 дахин хурдан буюу 33 мянган километр цаг хурдлах чадвартай юм.
“Ийм хурдтай пуужинг устгах зэвсэг энэ дэлхий дээр одоогоор байхгүй” гэж ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Юрий Борисов итгэл төгс ярьж байжээ.
Эх сурвалж: SPACEDAILY
Холбоотой мэдээ