“Үдийн хоол” хөтөлбөр 2020 оноос хэрэгжинэ | News.MN

“Үдийн хоол” хөтөлбөр 2020 оноос хэрэгжинэ

“Үдийн хоол” хөтөлбөр 2020 оноос хэрэгжинэ

“Үдийн хоол” хөтөлбөр 2020 оноос  хэрэгжинэ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /201801.29/ хуралдлаа.

Хуралдааны эхэнд  Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг хийв.

Хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчдын ирц сайжран, сурлагад ахиц гарч, хүнсний жижиг, дунд үйлдвэрүүдэд ажлын байр нэмэгдэн, эдийн засагт дэмжлэг үзүүлж байгаа хэдий ч “Үдийн цай”-гаар олгож буй хүнсний бүтээгдэхүүн эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байна хэмээн танилцуулгад дурдлаа. Дунд сургуулиуд үдийн цайны мөнгөнөөс хэмнэлт гарган өөр зориулалтаар зарцуулдаг, сургуулийн гал тогоог бусдад түрээсээр ашиглуулдаг гэх мэт зүй бус харилцаа үүссэн төдийгүй нэгэн төрлийн бизнес болон цэцэглэж байгаа нь холбогдох судалгаанаас харагджээ.

Сурагчид өдрийн 1/3-ийг сургууль дээрээ өнгөрүүлдэг хэдий ч үдийн цайнаас авах илчлэгийн хэмжээ нь хоногийн хоол хүнснээс авбал зохих нийт илчлэгийн 15 хувьтай тэнцүү буюу илч зарцуулалт, шаардлагатай шим тэжээлийг нөхөж чадахгүй байгаа аж. Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2016-2017 онд зохион байгуулсан судалгаагаар 6–11 насны хүүхдийн 7.3 хувь өсөлт хоцролттой, 2.8 хувь туранхай, нийт хүүхдийн 22.2 хувь илүүдэл жинтэй, 6.4 хувь таргалалттай нь байжээ. Мөн эрүүл бус хүнсний хэрэглээ нэлээд түгээмэл, бараг бүх хүүхэд ямар нэг төрлийн эрүүл бус хүнс хэрэглэдэг, 10 хүүхэд тутмын 8 орчим нь чихэрлэг ундаа болон шарж болгосон хоол хүнс хэрэглэдэг болохыг тогтоожээ.

Эрүүл мэндийн яамнаас 2015 онд хийсэн судалгаагаар нийт сурагчдын 98.4 хувь нь сургууль болон сургуулийн ойр орчмоос хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэдэг нь тогтоогджээ.

Иймд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзээд “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Энэхүү хууль хэрэгжсэнээр сурагчдын насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсийг стандартын шаардлага хангасан орчинд мэргэжлийн хүмүүсээр бэлтгүүлж, оновчтой зохион байгуулах нөхцөл бүрдэж, сурагчдын эрүүл мэнд, суралцах чадварыг дэмжиж, ирээдүйн эрүүл иргэн бий болох боломж нэмэгдэнэ. Түүнчлэн сургуулийн хоол үйлдвэрлэл нь орон нутгийн болон үндэсний хүнс үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэж төсөл санаачлагчид үзэж буй аж.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

Үдийн хоол хөтөлбөрт сургуулийн хэддүгээр ангийн хүүхдүүд хамрагдах вэ. Хоол зүйч, мэргэжлийн тогооч, туслах тогооч, бэлтгэгч, угаач, үйлчлэгчтэй байна гэж  хуульд заасан. Тэгэхээр нэг сургуульд зургаан хүний орон тоо нэмэгдэнэ. Уг хуулийн төсөл батлагдвал 2019 оноос хэрэгжинэ.  Холбогдох зардлуудыг  яаж төсөвт тусгах вэ. Хуулийн хугацааг хойшлуулах юм уу.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Хууль хэрэгжих хугацааг 2019 оны  есдүгээр сарын 1 гэж байсныг нь ажлын хэсгээс өөрчилж 2020 оны нэгдүгээр сарын 1 болгон оруулж ирсэн. Ингэхдээ шат дараалалтайгаар хэрэгжүүлэх юм. Бага ангийн суралцагчдыг 2020-2021 оны, дунд ангийн суралцагчдыг 2021-2022 оны, ахлах ангийн суралцагчдыг 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн хамруулна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 238 ЕБС-д бага ангийн  139 мянга 730 сурагч “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж  үүнд нийт 32 тэрбум төгрөг  зарцуулагддаг. Үдийн  хоол хөтөлбөр хэрэгжсэнээр  нийтдээ 63.3 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гарсан. Хуулийн хэрэгжих хугацааг 2020 он хүртэл хойшлуулсан нь боловсон хүчний асуудалтай холбоотой.

Хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааснаар анхны хэлэлцүүлгийг дуусгав.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын найман  гишүүний өргөн барьсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тус  хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тохиолдолд анхны хэлэлцүүлгээр нь батлаад өгөөч гэсэн зарчмын санал гаргаж байна” гэв. уг саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх буюу 76.9 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах саналыг УИХ-ын чуулганаар танилцуулахаар боллоо.

Үргэлжлүүлэн Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн  Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Учрал ажиллах саналаа бичгээр  хүргүүлжээ. Ажлын хэсгийн гишүүдэд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нар орох санал гаргасан. Уг саналуудыг гишүүдийн олонх дэмжсэн юм.

Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн мэдээллийг сонслоо.

Мэдээлэлд дурдсанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2018 оны орлого 65,348 сая төгрөг, зарлага нь 65,348 сая төгрөг байхаар баталжээ. Жилийн эцсийн байдлаар орлого 57,762 сая төгрөг зарлага нь 50,766.1  сая төгрөг байна. Тэгвэл 2019 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлого  83,382.4 сая төгрөг, зарлага нь 83,382.4 сая төгрөг байхаар баталжээ. Улсын төсвөөс 28,500 сая төгрөг тус санд хуваарилсан хэдий ч мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад суралцагчдад нас харгалзахгүйгээр сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгоход 41 тэрбум төгрөгийг тус сангаа зарцуулахаар тус сангаас зарцуулахаар тусгажээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-29 66.181.185.140

төр хариуцна гээд байгаа нь ер ойлгомжгүй

Avatar

Зочин 2019-01-29 66.181.185.140

Угаас харьцуулаад байгаа гадаадын улс орнуудын сургуулиуд нэг ээлжтэй тул өдөр 14-15 цаг хүртэл хичээллэдэг, бас сургууль дундын гал тогоог шийдсэн (хэд хэдэн сургууль дундаа нэг гал тогоотой, цагийг зөрүүлж хооллодог),хүүхдийн хоолны мөнгөни тодорхой хувийг эцэг эх, үлдсэнийг төр хариуцдаг хэлбэрээр байдаг юмаа. Манайх шиг олон ээлжээр ордог,сургууль дээр байх хугацаа богино нөхцөлд энэ үдийн хоол цай гэдэг ёстой л сургалтын цагийг улам сунжруулсан арга хэмжээ болох байхдаа. тэгээд бүх зардлыг

Avatar

meedee 2019-01-29 103.10.21.108

ходоодоор нь худалдаж авах нуу.2020 онд танай намд үхэж байсан санал өгөхгүй.тийм л их санаа зовж байсан юм бол урьдаасаа хийх чинь яасййн

Avatar

зочин 2019-01-29 182.160.38.1

Дүүрэг бүрд нэг нэг төвлөрсөн гал тогоонд дээд зэргийн хяналт дор мэргэжлийн тогооч нар үдийн хоолыг үйлдвэрлээд сургуулиудруу хүргэх хэрэгтэй дээ .Тэгэхгүй бол сургууль бүр дээр бөөн ЦАВЧАА ,ШАХАА, ХУМСЛАА хяналтгүй бохир заваан,хоолны хордлого ноёлсон хэвээрээ л байх болно доо

Avatar

иргэн 2019-01-29 174.50.62.78

Авилгачид ч тархины тураалт монголчуудыг халамжаар угжиж байна даа.

Avatar

Зочин 2019-01-29 202.131.227.82

Үдийн хоол хөтөлбөрийг аль дээр л хийх байсан юм. Оройтсон ч гэсэн хийж байгаа нь яамай даа

Avatar

ЧД иргэн 2019-01-29 202.126.89.186

Энэ зураг дээр буй хөдөөний багаа юм үзээгүй, хотод орж ирж гэнэт баяжина гэдэг шиг 1-2 албан тушаалын амт авсан биш бүр сүүлдээ сагаж сүүлийн үед элдэв балай юм их ярьдаг болсон байнлээ…Сагсуу нөхөр …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж