Хиймэл, таримал чулуугаар хийсэн хөөрөг өндөр үнээр худалдан авахаас болгоомжил | News.MN

Хиймэл, таримал чулуугаар хийсэн хөөрөг өндөр үнээр худалдан авахаас болгоомжил

Хиймэл, таримал чулуугаар хийсэн хөөрөг өндөр үнээр худалдан авахаас болгоомжил

Хиймэл, таримал чулуугаар хийсэн хөөрөг өндөр үнээр худалдан авахаас болгоомжил

Сүүлийн жилүүдэд байгалийн үнэт чулуу ховордож чулууг синтетик, хиймэл аргаар хийж их хэмжээгээр зах зээлд нийлүүлж байна. Хиймэл, таримал чулуугаар хийсэн эдлэл (хөөрөг, аяга, зүүлт г.м. бусад)-ийг  өндөр үнээр худалдан борлуулж иргэдийг хохироох явдал гарах боллоо. Иймд хүн бүхэн тэдгээр чулууг хооронд нь ялгаж таних боломж, чадвар байхгүй учраас мэргэжлийн байгууллагаар шалгуулж авах, хэрэглэх нь зүйтэй.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолоор батлагдсан “Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам”-ын 6 дугаар зүйлд Үнэт металл, эрдэнийн чулууны ангилалыг баталсан байгаа. Мөн энэхүү журмын хэрэглэгч, Эрдэнийн чулууг олборлогч, эрдэнэсийн эдлэл үйлдвэрлэгч, арилжаалагч байгууллага, аж ахуйн нэгж, иргэний мэдвэл зохих хэдэн заалтыг дор орууллаа.

3.1. Эрдэнийн чулууны ангилалд нэр заасан чулууг олборлогч, эрдэнэсийн эдлэл үйлдвэрлэгч, арилжаалагч байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь сорьцын хяналтын асуудал хариуцсан байгууллагын эрдэнийн чулууны лабораториор чулууг тодорхойлуулж энэхүү журмын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрдэнийн чулууны гэрчилгээ” авна.

3.2. Эрдэнийн чулуун эдлэл эзэмшигч хүсвэл өөрийн үнэт эдлэлд эрдэнийн чулууны гэрчилгээ авч болно.

3.4. Эрдэнийн чулууны гэрчилгээ нь зөвхөн тухайн үед тодорхойлуулсан чулуу, чулуун эдлэлийн хувьд хүчинтэй байх бөгөөд уг гэрчилгээг өөр чулуу, эдлэлд ашиглахыг хориглоно.

3.5. Эрдэнийн чулууны гэрчилгээ үнэн зөв болохыг уг чулуу, эдлэлийг тодорхойлсон шинжээч өөрөө хариуцна.

3.6. Гоёл чимэглэлийн үйлдвэр нь үнэт эдлэлд суулгах чулуун шигтгээг эдлэл дээрээ суулгахаас өмнө тодорхойлуулсан байвал зохино.

Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын Эрдэнийн чулууны лабораторид эрдэнийн чулууг шинжлэн тодорхойлж гэрчилгээ олгож байна.

Эх сурвалж: СТАНДАРТ, ХЭМЖИЛЗҮЙН ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

мгл 2019-01-29 150.129.141.218

угаасаа том даалинтай чулуу овортолж товог удаад,тамхииг нь сорж уушгиа боглоруулээд,нэгниихээ дээр гарах гэж унэ цохиод байдаг тэнэгуудииг яалтай

Avatar

hmmh 2019-01-29 129.194.183.154

ymar ch herggu chuluun dotor tamhia chihej uuriiguu horduulah hereggu ter munguuruu huuhed bayrluul

Avatar

Зочин 2019-01-29 107.77.216.187

Yaaag unen.Shal hereggui chuluu.Unagaad hagalaasai

Avatar

Mongol 2019-01-29 107.77.216.187

Yaaag unen.Shal hereggui chuluu.Unagaad hagalaasai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж