“Цахим үйлчилгээний нэгдсэн төв” нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

“Цахим үйлчилгээний нэгдсэн төв” нээлтээ хийлээ

“Цахим үйлчилгээний нэгдсэн төв” нээлтээ хийлээ

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулж, хөдөө орон нутгийн, тэр дундаа сумдын иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах шийдвэр гаргаснаар 2019 оноос эхлэн бүх суманд цахим үйлчилгээний нэгдсэн төвүүдийг байгуулах ажил эхэлсэн.

Энэхүү ажлын хүрээнд Увс аймгийн Зүүнхангай суманд Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар холбооны шинэ байр цамхаг баригдаж, “Цахим үйлчилгээний нэгдсэн төв Хур систем”-ийн нээлт боллоо.Тус төв байгуулагдсанаар сумын ард иргэд төрийн үйлчилгээний 200 гаруй төрлийн лавлагаа мэдээллийг сумын төвөөсөө шуурхай авах боломжтой болж байна.

Нээлтийн арга хэмжээнд: УИХ-ын гишүүн,Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХМТГ- ын дарга Б.Чинбат, МХС ТӨК-ийн орлогч захирал Б.Мөнхбат, Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан, Орхон аймгийн МХС ТӨК-ийн дарга Г.Эрдэнэбат, МХС ТӨК-ийн техник ашиглалтын хэлтсийн дарга Д.Мянганбаатар нар оролцон тус төвөөс иргэдэд хүрэх үйлчилгээтэй танилцлаа.

Эх сурвалж: ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж