Apple компани Орост зарагдаж байгаа бүтээгдэхүүндээ Оросын инженерүүдийн зохиосон вирусын эсрэг программыг асуулгаж магадгүй болоод байна. Учир нь, ОХУ-ын Монополийн эсрэг холбооны алба тус компанид хандан ийм хүсэлт илгээсэн хэмээн Монополийн эсрэг холбооны албаны орлогч дарга Анатолий Голомолзин мэдэгдлээ.
Apple компани одоогоор бүтээгдэхүүндээ ямар нэг вирусын эсрэг программ суулгахгүй байгаа юм.
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев ухаалаг утас, суурин болон зөөврийн компьютерүүдэд дотоодод үйлдвэрлэсэн вирусын эсрэг программ суулгах хуулийн төсөл боловсруулахыг үүрэгдсэн юм. Ерөнхий сайдын үүргийн дагуу Харилцаа холбооны яам, Монополийн эсрэг холбооны алба хамтран уг хуулийн төслийг 2019 оны дөрөвдүгээр сар гэхэд боловсруулах ёстой.
Хуулийн концепцийн хэлэлцүүлгийг хийж дууссан тухай Монополийн эсрэг холбооны алба өнгөрсөн Баасан гаригт /2019.01.25/ мэдэгдсэн.
Эх сурвалж: РИА НОВОСТИ