Өнгөрсөн Ням гаригт Третьяковын галерейгаас гэгээн цагаан өдөр хулгайч хананд өлгөөтэй зургийг нь аваад гарсан нь дуулиан тарьсан. Хулгайч зураач Куинжигийн "Ай-Петри. Крым" зургийг үзмэр үзэж яваад хананаас аваад гарсан бичлэг нь галерейн камерт бичигдсэн үлдсэн.
Ням гаригаас хойш галерейн аюулгүй байдал, хамгаалалтыг чангатгах талаар ээлж дараалсан арга хэмжээ авч байна. Юун түрүүн галерейн бүх үзмэрийг электрон дохиололтой болгохоор ажиллаж байна хэмээн Соёлын яамны Музейн хэлтсийн дарга Владислав Кононов Даваа гаригт сэтгүүлчдэд мэдээлсэн.
Куинжийн "Ай-Петри. Крым" зургийн даатгуулсан үнэ нь 120 сая рубль буюу 180 мянган ам.доллар юм. Зургийг Даваа гаригт Москвагийн ойролцоох Одинцовоос олж, зураг хулгайлсан этгээдийг баривчлаад байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ