Орост тахианы махны үнэ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

Орост тахианы махны үнэ нэмэгджээ

Орост тахианы махны үнэ нэмэгджээ

ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр сүүлийн өдрүүдэд тахиан махны үнэ нэмэгдсэн байна. 2019 он гарсаар тахианы махны бөөний үнэ нэг тонн нь 117,2 мянган рубль байгаа нь өмнөх 2018 оны мөн үетэй харьцуулахад 21,8 хувь өссөн үзүүлэлт ажээ.

Тахиан махнаас гадна үхэр, гахайн махны үнэ бас нэмэгдсэн байна. Гэхдээ тахиан махтай харьцуулбал харьцангуй бага буюу үхрийн мах гурван хувь, гахайн мах дөрвөн хувиар нэмэгджээ.

Оросын мах бэлтгэлийн том компанийн нэг болох "Черкизово" группын ерөнхий захирал Сергей Михайловын үзэж байгаагаар тахиан махны үнэ өссөн нь ам.долларын ханш өссөнтэй холбоотой. Ам.долларын ханш өссөнөөр тахиан аж ахуйн гадаадаас импортлон авдаг бүтээгдэхүүний үнэ даган өссөн нь тахианы махны үнэд шингэсэн гэжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж