Жагсагчдын гэрийг иргэдэд олгохгүй

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

Жагсагчдын гэрийг иргэдэд олгохгүй

Жагсагчдын гэрийг иргэдэд олгохгүй

УИХ-ын дарга М.Энхболд албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөр "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" хөдөлгөөнийхөн Сүхбаатарын талбайд барьсан 40 гэрээ өнөөдрөөс /2019.01.29/ буулгаж эхэллээ. Эдгээр гэрийг сугалаа явуулж, иргэдэд олгоно гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нар өгч байсан юм. Тэгвэл “Нэхүүл” болон тус хөдөлгөөний гишүүд УИХ-ын гишүүдийн дээрх мэдээллийг үгүйсгэж, иргэдэд тараахгүй гэлээ.

"МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" хөдөлгөөний гишүүн Д.БАЯНЖАРГАЛ: 

Бидэнд одоо жагсах шаардлага алга. УИХ-ын дарга М.Энхболд огцорчихлоо. Энэ 40 гэрийн ихэнх нь өөрсдийн амьдарч байсан, айлын хашаанд хураасан, зарим нь хуучин гэрүүд болохоор сугалаа явуулж, иргэдэд олгоно гэдэг нь худлаа болов уу гэж бодож байна. Жагсаж байгаа хүмүүсийн ихэнх нь гэрээ хувиасаа авчирсан шүү дээ. Надад гэхэд л дүү нар маань дэмжиж нэг гэр авч өгсөн байгаа.

“Нэхүүл” хөдөлгөөний гишүүн Н.ОЮУНЧИМЭГ: 

УИХ-ын дарга М.Энхболд огцорсон болохоор бидэнд жагсах шаардлага байхгүй. Энэ гэр бол төрөөс олгосон гэр учраас иргэдэд сугалаа явуулж, олгохгүй. Төрд буцааж өгнө.

“Нэхүүл” хөдөлгөөний гишүүн М.МУНАА: 

“Цагаан сар болох гэж байна. Бид чинь ардаа амьдралтай, гэр бүлтэй хүмүүс болохоор жагсаалыг өндөрлүүлж байна. Тодорхой хэмжээнд үр дүнд хүрлээ. Энэ бол дөнгөж эхлэл юм. Цаашид бид тэмцлээ үргэлжлүүлэх болно. Гэрийг иргэдэд олгохгүй байх. Сугалаа явуулна гэдэг ташаа мэдээлэл.

Жагсаалд оролцож, гэрт байсан зарим хүмүүсийн мэдээлснээр эдгээр гэрийг сугалаагаар олгохгүй ба цагаан сарын дараа дахин талбай дээр барьж магадгүй гэдгийг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж