Уламжлалт “Цасан баримлын Олон улсын тэмцээн” нэгдүгээр сарын 20-27-ны өдрүүдэд АНУ-ын Колорадо мужийн Брекенридже мужид болж, шилдгүүдээ тодруулжээ.
Дэлхийн 100 гаруй улсын уран барималч өрсөлддөг уг тэмцээнд Монгол улсаа төлөөлөн уран барималч Ц.Баянмөнх ахлагчтай дөрвөн уран бүтээлч амжилттай оролцож, шилдэг 16 багийн нэгээр шалгарчээ. Монгол Улсаа төлөөлөн оролцсон уран барималчид долоо дахь жилдээ оролцож байгаа бөгөөд өнгөрсөн жил нэгдүгээр байранд шалгарч, “Artist choise” номинацийн эзэд болж байжээ.
Уран барималчид энэ жил “Discovery” хэмээх цасан баримлыг дөрвөн өдрийн турш урласан гэнэ. Мөн өнгөрсөн 2016, 2017, 2018 онуудад Цасан баримлын тэмцээнд оролцож, шагналт байруудыг эзэлж байжээ.