Филадельфиа Флайерс дөрөв дараалан ялалт авлаа

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

Филадельфиа Флайерс дөрөв дараалан ялалт авлаа

Филадельфиа Флайерс дөрөв дараалан ялалт авлаа

Өнөөдөр ҮХЛ-н мөсөн талбайд хоёр тоглолт боллоо. Филадельфиа Флайерс талбайдаа Өрнөд бүсийн Централ дивизионыг тэргүүлж буй Виннипег Жетс агийг талбайдаа хүлээн авч тоглосон. Виннипег Жетс баг Өрнөд бүсдээ 31 хожилтой 3-р байранд бичигдэж байгаа бол Филадельфиа Флайерс баг Дорнод бүсдээ 20 хожилтойгоор 13-рт буюу плэй-оффын шугамны дор бичигдэж байгаа. Иймд Филадельфиа Флайерс багийн хувьд хүчтэй өрсөлдөгч байсан хэдий ч талбайдаа гайхалтай тоглож 3:1 харьцаатай хожил авч чадсан. Талбайн эздээс Ф.Вароне, Т.Конекни нар 2-р үед гоол оруулсан бол сүүлийн 3-р үед 6 улирлын дараа хуучин багтаа эргэн ирээд буй Ван Римсдайк гоол оруулсан юм. Гэхдээ энэ тоглолтонд Филадельфиа Флайерс багийн хаалгач К.Харт ажлаа сайн гүйцэтгэж 31 удаа эсрэг багийн довтолгоог зогсоосон нь багтаа ялалт авахад чухал нөлөө үзүүлсэн. Филадельфиа Флайерс тус тоглолтонд ялалт байгуулснаар энэ улиралд анх удаагаа 4 тоглолт дараалан хожил авч байна.

Мөн энэ өдөр Нью-Жерси Девилс баг Питтсбург Пингвинс багийн талбайд зочлон 6:3 харьцаатай ялалт байгууллаа. Питтсбург Пингвинс 2019 он гарсаар 10 тоглолт хийснээс 5-д нь ийн хожигдож байгаа бөгөөд плэй-оффын шугамны дөнгөж дээд талд бичигдэж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж