Apple-ийн ерөнхий захирал бүх хөрөнгөө хандивлана

Хуучирсан мэдээ: 2015.03.31-нд нийтлэгдсэн

Apple-ийн ерөнхий захирал бүх хөрөнгөө хандивлана

Apple корпорацийн Ерөнхий захирал Тим Кук өөрийн бүх хөрөнгийг буяны үйлсэд хандивлахаар төлөвлөж байгаагаа зарлалаа. Түүний хөрөнгө 120 сая ам.доллараар хэмжигддэг бөгөөд дахиад 665 сая ам.доллар хувьцаа хэлбэрээр байдаг юм.

Тэрбээр буяны ажиллагааг санхүүжүүлээд эхэлчихсэн бөгөөд чек бичихээс илүү системтэйгээр дэмжлэг үзүүлэх талаар анхаарна гэж ярьсан байна. Тим Кук хаэмаатныхаа 10 настай хүүд коллежийн сургалтын төлбөр хандивласнаар буяны ажил хийж эхэлсэн юм байна.

Энэхүү мэдээллийг олон нийтэд хүргэсэн “Фортюне” сэтгүүл дэлхийн хамгийн нөлөөтэй 50 эрхмийг тодруулж, тэргүүнд нь Тим Кукийг бичжээ. Европын төв банкны тэргүүн Марио Драги, БНХАУ-ын дарга Си Зиньпин, Ромын пап Франциск, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар түүнтэй хамт топ 5-д багтжээ.


Эх сурвалж: www.mminfo.mn
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж