Украины баруун этгээдийн жуулчдын олноор зорин очих аялал жуулчлалын Лвив хотын нэгэн пивоны лангуунд “нүцгэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Дмитрий Медведевийг өвөр дээрээ суулган тэвэрсэн” зурагтай пиво худалдаалагдаж байгаа гэнэ. Улмаар энэ төрлийн пиво зорин очсон жуулчдын анхаарлыг ихээхэн татаад буй аж. Энэхүү хачин жигтэй зурагны дор “Путин Huilo” хэмээн бичсэн байжээ. Путин Huilo гэдэг нь Ерөнхийлөгч Путиныг харааж бичсэн үг бөгөөд Huilo гэдэг нь “тэнэг, мулгуу” гэсэн утгатай хараалын үг аж.
Т.АНУ