Хөвсгөл аймгийн “удирдах ажилтнууд”-д яриа таниулга хийв

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймгийн “удирдах ажилтнууд”-д яриа таниулга хийв

Хөвсгөл аймгийн “удирдах ажилтнууд”-д яриа таниулга хийв

Хөвсгөл аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Батмөнх 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн “Удирдах ажилтан”-ы уулзалтанд оролцож, тус прокурорын газраас 2018 онд хийсэн ажлын товч мэдээлэл болон Монгол улсын Прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилт, бодлого, чиглэлийн талаар мэдээлэл хийсэн байна.

Мөн энэ үеэр “Төрийн албан хаагчдаас үйлдсэн гэмт хэрэг, зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх нь”, “Зөрчлийн тухай хууль”, “Прокурор иргэний хэрэгт оролцох нь”, “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах”, “Авлига, хүрээлэн байгаа орчны эсрэг, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг” сэдвүүдээр тус тус мэдээлэл өгч, хууль сурталчилан яриа таниулга хийжээ.

Уг арга хэмжээнд Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболд болон 24 сумдын засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, газар, хэлтсүүдийн удирдах 160 албан тушаалтан оролцсон байна. Хөвсгөл аймгийн прокурорын газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж