“Агаарын чанарын бүсийг шинэчлэн тогтоох тухай” журмын хэрэгжилтийг шалгаж байна | News.MN

“Агаарын чанарын бүсийг шинэчлэн тогтоох тухай” журмын хэрэгжилтийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

“Агаарын чанарын бүсийг шинэчлэн тогтоох тухай” журмын хэрэгжилтийг шалгаж байна

“Агаарын чанарын бүсийг шинэчлэн тогтоох тухай” журмын хэрэгжилтийг шалгаж байна

Баянзүрх дүүргийн прокурорын газар нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтарч, дүүргийн 28 хорооны нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этээдүүдийг хамруулсан тэдний нийгмийн төлөө хүлээх үүрэг, хариуцлагын талаар болон 2018 оны А/226, А/619 дугаартай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар баталсан “Агаарын чанарын бүсийг шинэчлэн тогтоох тухай” журмын хэрэгжилтийг шалгах ажлыг эхлүүлээд байна.    Шалгалтаар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1-ээс 4 дүгээр бүсүүдэд түүхий нүүрс болон бусад зүйл хэрэглэн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын шинэчилсэн судалгаа, 2018 оны байдлаар Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс агаарын бохирдлыг бууруулах талаар аж ахуйн нэгж, байгууллагуудад бичсэн албан шаардлага, акт, мэдэгдэл, зөвлөмж, түүний биелэлтийн талаарх судалгааг тус тус гаргах, шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг газар дээр нь арилгуулах, зөрчлийн хэрэг нээж, шалган шийтгэл оногдуулах, энэ талаарх холбогдох хууль тогтоомжийг сурталчилах, яриа таниулга хийх, илэрсэн зөрчлийг арилгуулахаар мэдэгдэл бичих зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.  Баянзүрх дүүргийн прокурорын газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж