Сахлаа ургуулсан эрд ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2015.03.31-нд нийтлэгдсэн

Сахлаа ургуулсан эрд ял оноожээ

Лалын шашинтнууд хүн амын олонхийг эзлэх БНХАУ-ын баруун этгээдийн Шинжаан Уйгарын Кашгар хотын шүүх “асуудал үүсгэж”, орон нутгийн удирдлагуудын шийдвэрийг эсэргүүцэж сахлаа ургуулсан хэмээн эдүгээ 38 настай Уйгар эрэгтэйд чанга дэглэмтэй хорих ангид зургаан жил хоригдох ялыг оноожээ.


Хятадын “China Youth Daily” сонин энэ талаар дамжуулсан байна. Мөн зөвхөн тэрхүү залууг шийтгэх бус эхнэрийг нь ч мөн шийтгэж,  чанга дэглэмтэй хорих ангид хоёр жил хорих ялыг ногдуулаад байгаа аж. Тус сонинд бичигдсэнээр  залуу 2010 оноос эхлэн сахлаа ургуулж эхэлжээ.


Харин  эхнэр нь нүүрээ халхалсан гивлүүрийг байнга зүүдэг байсан гэнэ. Шүүхийн зүгээс тэднийг шийтгэх үндэслэл нь “хэрүүл маргаан хийж, асуудал үүсгэсэн” гэх шалтгаан аж. Энэхүү хачирхалтай үг хэллэг Хятадын шүүхийн тогтолцоонд аль эртнээс хэрэглэгдэх болжээ. Тодруулбал, Шинжаан Уйгарын өөртөө засах автономит мужийн эрх баригчид жил гаруйн өмнөөс эхлэн сахлаа ургуулах нь хэт даврагчдын үзэл сурталтай холбоотой хэмээн үзэж хориглох шийдвэрийг гаргаж байжээ.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж