НҮБ Донбасс, Луганск руу хүнсний тусламж илгээхээ зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2015.03.31-нд нийтлэгдсэн

НҮБ Донбасс, Луганск руу хүнсний тусламж илгээхээ зогсоолоо

НҮБ санхүүгийн боломжгүй болсон учраас Луганск, Донецкийн иргэдэд илгээж байсан хүнсний тусламжаа зогсоолоо.


Ингэснээр хоёр мужийн 80 орчим мянган иргэн хүнсний тасалбараа авч чадахгүй болж байгаа юм. Гэхдээ энэ нь тусламж шаардлагатай байгаа нийт хүмүүсийн тоотой харьцуулахад өчүүхэн бага хэсэг бөгөөд нийтдээ сая гаруй хүнд тусламж шаардлагатай байгаа юм. Байдал хамгийн хүнд байгаа Дебальцево суурингийн талаар НҮБ-ын мэдэгдэлд тусгайлан дурьдсан байна.  


Донбасс, Луганск мужид НҮБ өнгөрсөн сарын 23-наас эхлэн хүмүүнлэгийн тусламж үзүүлж эхэлсэн бол ОХУ өнгөрсөн оноос эхлэн тусламж илгээж эхэлсэн байгаа. Өнгөрсөн хугацаанд ОХУ-аас нийтдээ 28 мянган тонн ачаа бүхий 23 цуваа дээрх мужуудад нэвтрээд байгаа юм.


Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж