Д.Урианхай: Монголын яруу найраг дэлхийд гологдохгүй | News.MN

Д.Урианхай: Монголын яруу найраг дэлхийд гологдохгүй

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

Д.Урианхай: Монголын яруу найраг дэлхийд гологдохгүй

Д.Урианхай: Монголын яруу найраг дэлхийд гологдохгүй

Бичгийн сод туурвигч, Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхайн  10 боть бүтээлийн чуулган нохой жилийн тэргүүн номоор шалгарлаа. Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн танхимд өнөөдөр /2019.01.29/ нохой жилийн шилдэг номыг шалгаруулах ёслол болов. MNC телевизээс санаачлан зохион байгуулж буй уг арга хэмжээнд Оны тэргүүн номоос гадна тухайн жилийн шилдэг тэргүүн ном, шилдэг хэвлэлийн компанийг шалгаруулдаг. Нохой жилийн шилдэг номоор зохиолч сэтгүүлч Д.Төрмөнхийн "Санкара" эссэ роман, Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудоржийн "Шувууг сулла" яруу найргийн түүвэр , ШУ-ны гавьяат зүтгэлтэн Д.Төмөртогоогийн Монгол хэлний үгийн гарлын тайлбар толь, орчуулагч О.Жаргалсайханы "Хайрын ааш" шилдэг орчуулгын шагнал тус тус хүртлээ.

Энэ үеэр Монголын яруу найрагт өөрийн өвөрмөц өнгө төрхийг бий болгосон  Д.Урианхай гуайтай цөөн хором ярилцлаа.

-Нохой жилийн шилдэг бүтээлээр таны 10 боть бүтээл шалгарлаа. Эдгээр бүтээлийнхээ тухай уншигчдадаа дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?

– Нийт 20 гаруй ботиос эхний 10 нь уншигчдын гарт хүрээд байна. Эхний хоёр боть бол яруу найраг бол дараагийн хоёр ботид жүжиг, мөн тууж, эсээ, дан өгүүллэг, роман гээд 10 боть боллоо. Ах нь 1000 гаруй шүлэг бичиж, яруу найргийн 15 ном хэвлүүлсэн байна. Жүжиг театрын урлаг сонирхогчид жүжгийн зохиолын хоёр ботийг уншихыг хүсч байна. Энд реалист, моно, абсурд гэх зэрэг жүжиг байгаа. Ер нь энэ 10 ботийг бүгдийг нь уншвал их хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Ирэх 2020, 2021 онд хэвлэгдээгүй байгаа философи, пост модернизм чиглэлийн гурван том боть, хүний амьдралыг өгүүлсэн хоёр романыг уншигчдад хүргэнэ.

– 2019 оны Нобелийн утга зохиолын салбарын шагналд таны нэрийг дэвшүүлээд буй. Өнгөрсөн жил таны нэрийг дэвшүүлж байсан. Энэ тухай?

– Угтаа бол энийг Шинжлэх ухааны академи, мэргэжлийн байгууллага, утга зохиолын салбарынхан л мэдэж байх ёстой нууц юм. Монголд хэвлэл мэдээллээр тархчихдаг юм байна. Би өөрөө ч мэдчихлээ. Миний ойлгосноор Шведийн Нобелийн шагналын хорооноос Монголын Шинжлэх ухааны академид зохиолчдоос нэр дэвшүүлэх урилга ирүүлсэн. Энэ дагуу 2018 онд миний нэрийг дэвшүүлсэн. Гэхдээ нууцаар гурван хүний нэрийг дэвшүүлж, санал хураасан юм билээ. Санал хураалтаар миний нэрийг сонгосон. 2018 оны утга зохиолын Нобелийн шагналын тухайд ёс суртахуун будлиан гарсан учраас 2019 онд болгохоор хойшлуулсан.

– Таны бодлоор Монголын утга зохиолын салбарын хөгжлийн чиг хандлага ямар шатанд байна вэ. Сүүлийн үед орчин үеийн утга зохиолыг илүү хөгжүүлэх шаардлага бий болж, чанартай сайн  зохиол өдрийн од шиг болсон гэх шүүмжлэл дагуулах боллоо?

– Ийм шүүмж дагуулж байвал би баярлаж байна. Гэхдээ энэ нь хоёр талтай. Нэгдүгээрт уншигчид орчин үеийн утга зохиолыг түвшнийг голж байна гэдэг бол мэдлэг боловсрол, гоо сайхны мэдрэмж хөгжсөний шинж тэмдэг. Үүнд Монголын зохиолчид бид баярлах хэрэгтэй. Тэгэхээр урлагийн Янжинлхам, Манчир бурхандаа их хүчтэй залбирал бодуулна биз. Хоёрдугаарт дэлхийн сонгодог орчин үеийн утга зохиолыг их уншиж, боловсрох хэрэгтэй. Үгүй бол Монголын утга зохиолын тухай ийм шүүмж түүхэн туршид дагуулах болно. Тиймээс хичээж, бурхандаа залбирах хэрэгтэй. Бурхандаа залбирснаар бурхан туслахгүй. Бурхан юу гэж хэлдэг вэ гэхээр “Өөртөө тусалсан хүнд л би тусална” гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, бурханаас тус авахын тулд өөртөө л туслах хэрэгтэй гэж хэлмээр байна. Нөгөө талаас хоосон усны олгой шиг сэтгэгдлээр Монголын утга зохиолын түвшнийг доош нь хийгээд байж болохгүй. Энэ бол дэндүү бодит бус. Энэ тухай нэг баримт хэлэхэд, 2017 онд Өмнөд Солонгосын Соёл шинжлэх ухаан боловсрол, аялал жуулчлалын яамнаас Гуанжу хотод байрлах Азийн соёлын төвөөс Азийн утга зохиолын анхдугаар наадмыг хийсэн. Эл наадамд АНУ, Франц, Испани, Македони, Өмнөд Солонгосын эрдэмтэд шүүгчээр ажиллаж, судалгааныхаа үр дүнд Азид орчин үеийн утга зохиолын сэтгэлгээгээр тэргүүлэх дөрвөн орныг шалгаруулахад Япон, Хятад, Перс, Монгол дөрвөн орноос орчин үеийн утга зохиолоороо Монгол тэргүүлсэн. Үүнийг би түшиглэх ёстой баримт, бодит үнэлэмж гэж үзэж байна. Нэг талдаа орчин үеийн утга зохиолд чанартай бүтээл гарахгүй байна гэх шүүмжийг сонсох ёстой үг боловч нөгөө талаас хэтэрхий гудамжны яриа болж магадгүй. Яагаад гэвэл дэлхийн судлаачид Монголын орчин үеийн утга зохиолын хөгжил Азид тэргүүлэх дөрвөн орны нэгд үнэлсний дотор Монголчууд “накаунт” хийчхээд л ирлээ шүү дээ.

-Таны “Инээд шиг хуучин хүний амьдрал” яруу найраг Ази тивээс анх удаа шалгарч, дэлхийн шилдэг нэг шүлгийн номд багтсан нь бас л Монголын орчин үеийн утга зохиолын чансааг харуулсан болов уу?

-Энэ ном нь Монгол гутлын нэг эсгий оймс шиг хэмжээтэй. Энэ номд Азиас Монгол шургачхаж байгаа юм шиг байна билээ. Яах вэ, энэ номд Монголын болон Солонгосын нэг яруу найрагчийн шүлэг багтсан юм билээ. Гэхдээ энэ хүн нь Солонгос гаралтай болохоос Францын иргэн болсон, францаар шүлгээ бичдэг ийм хүн. Харин нөгөө л Д.Урианхай бол Монголдоо махаа идээд, айргаа уугаад, Монголоороо шүлгээ бичиж байгаа нөхөр. Дэлхийн нэг шүлгийн номд Азиас Монголын нэг яруу найраг орж байгаа, мөн дээрх баримтаас дүгнэлт хийвэл Монголын яруу найраг дэлхийд гологдохооргүй. Гэхдээ зохиолчийн бүтээлийг голж байх тусам сайн. Голж, шилж байгаа үзэгчдэдээ би халуун баярыг хүргэж байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Amar 2019-01-29 202.21.112.37

hen durtai ni negen ruugee shalbaag tsatsaj bh yum daa. negniige ehuleev zuvshuurch surah yos surtahuun bidend heregtei.

Avatar

иргэн 2019-01-29 203.91.115.39

ҮҮНИЙ ОРОНД Ч. ГАЛСАН НЬ ДЭЛХИЙД ТАНИГДСАН ТОМ ХҮН

Avatar

Монгол 2019-01-29 202.131.236.170

Урианхай гуайд эрүүл энх, урт удаан наслаж, МОНГОЛЧУУДЫГ оюунаар тэтгэж яваарай гээд хамгийн сайн сайхныг хүсэн уламжлая. Хөх тэнгэр ивээг.

Avatar

Хэн нь яахав 2019-01-29 108.170.182.183

Монгол хүн ямар нэгэн ангиллар Нобель авбал сайхан л юм. Ер нь бол яруу найраг майргаас өөр Шижлэх Ухааны чиглэлээр байвал уул нь сайхан.

Avatar

Алтай ТБ 2019-01-29 66.181.160.7

За даа энэ шагнал Урианхай гуайд биш Монголд ирэх шагнал гэдгийг ойлгомоор соёлтойгоор татгалзах сэтгэлийн тэнхээ бий болов уу энэ шагналыг авах Европын Зохиолчдын Холбооноос дэмжлэг авах хамгийн их шанстай хүн чинь европ даяар ном нь орчуулагдаж уншигчдын хүртээл болсон Аяангат цагийн дууль киноны зохиолч Чинаагийн Галсан гуай ш дээ тэр хүний дэргэд энэ хүн чинь багын улаан булангын найрагч л байх гадаадынхан битгий хэл бид мэдэхгүй нэрнээс цаашгүй ш дээ

Avatar

сүрэн 2019-01-29 150.129.140.59

Энэ хүний нэг ч шүлэг зохиолыг нь мэдэхгүй байж байтал нэр дэвшиж байдаг. Лодойдамбын Тунгалаг тамир овоо хэдэн хэл дээр орчуулагдсан гэнэлээ. Тэр л дөхвөл дөхнө Өөр олигтой зохиол байхгүй дээ. Расул Гамзатов том зохиолч боловч энэ шагналыг авч чадаагүй биздээ.

Avatar

Зураач Лондон 2019-01-29 2.122.248.241

Нобелийн шагналыг монгол хүн авчихаасай, тэр тусмаа Урианхай гуай! Гүн сэтгэлгээгээр бичиж тууривадаг учир үсэг мэддэг хүмүүс ойлгохгүй л дээ, түүнийг!

Avatar

Зухаач Лондон 2019-01-29 2.122.248.241

Нобелийн шагналыг монгол хүн авчихаасай, тэр тусмаа Урианхай гуай! Гүн сэтгэлгээгээр бичиж тууривадаг учир үсэг мэддэг хүмүүс ойлгохгүй л дээ, түүнийг!

Avatar

Худал хуурмагаар дүүрэн Монгол 2019-01-29 66.181.178.21

Яруу найраг үгийн урлаг. Гэтэл шал өөр хэлээр ярьдаг орнуудын шүлгийг яаж шалгаруулдаг юм бол доо. Бас худлаа реклам. Монгол гэж худал хуурмагаар дүүрэн орон юм даа.

Avatar

Angilal 2019-01-29 66.181.179.11

Manai nomiin sangiinhan fiction non-fiction gej 2 angilal baidgiig meddeg yum bolov uu

Avatar

Зочин 2019-01-29 80.231.230.193

Утга зохиолоор янз бүрийн ард түмнийг харьцуулан нэгийг нь илүү нөгөөг нь дутуу гэж хэлж болохгүй байх аа. Би хэл зохиолын хүн биш л дээ. Гэхдээ, хар ухаанаар бодоход улс үндэстэн бүр өөрийн хэлний яруу сайхныг илэрхийлсэн, ашигласан утга зохиол, шүлэг найргуудтай байх нь гарцаагүй. Өөр хэл дээр шүлэг найргийг орчуулах нь бий ч яг өөрийн хэл дээр төгс мэдрэмжийг төрүүлдэг гэж бодож байна. Харин гадаад хэл дээрх орчуулга бол нөгөөх гадаад хэлтэй авьяаслаг найрагчийн чадвар холилдсон байдаг учраас

Avatar

Арай л 2019-01-29 43.242.243.146

Япон, Хятад, Перс, Монгол дөрвөн орноос орчин үеийн утга зохиолоороо Монгол тэргүүлдэг гэж ярьж арай ч болохгүй дээ!

Avatar

Хэхэ 2019-01-29 108.170.182.183

Ер нь бол уянгын халилуудыг уралдуулах жаахан тиймэрхүү л юм. Эрдэнэ Засгийн Унага Эртний Сайхан хоёрын аль нь илүү сайхан дуу вэ?

Avatar

зочин 2019-01-29 66.181.166.196

Монголд яруу найраг байсан үе бий, одоо бол харин яруу найраг гэж байхгүй боллоо доо, яруу найрагч байхгүй байхад яаж ч яруу найраг байх вэ дээ, болор цомчид л олон байх шиг байна

Avatar

Зочин 2019-01-29 202.55.188.34

Нэр дэвшсэнд баяр хүргэе. Гол нь энэ хүний нэг ч шүлгийг бид мэддэггүй нь зовлон юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж