Хөвсгөлийн хөгжмийн зохиолчид цомог худалдаанд гарлаа | News.MN

Хөвсгөлийн хөгжмийн зохиолчид цомог худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

Хөвсгөлийн хөгжмийн зохиолчид цомог худалдаанд гарлаа

Монголын ард түмний сэтгэлд мөнхрөн хоногшсон  тансаг  олон  сайхан аялгууг Морин хуурийн хөг эгшгээр шинэчлэн найруулан тоглож, олны хүртээл болгоод байна. Тодруулж хэлбэл, Хөвсгөл нутгийн алдартай авьяаслаг хөгжмийн  зохиолчдын хөгжмийн бүтээлүүдийг МОРИН ХУУРЫН ЧУУЛГЫН шинэчилсэн найруулгаар дахин мөнхөлж,  “Хөвсгөлийн хөгжмийн зохиолчид” хөгжмийн цомгийг  бэлтгэн  худалдаанд гаргажээ. Энэхүү хөгжмийн найруулгыг Филармонийн Морин хуурын чуулгын  удирдаач,  МУСТА Д.Түвшинсайхан хийсэн байна.

Хөвсгөл нутгаас 20-р зууны эхэн үеэс өнөөг хүртэл 17 хөгжмийн зохиолч төрсөн бөгөөд тэдгээр хөгжмийн зохиолчдод хүндэтгэл үзүүлэх  тоглолтыг “Хөвсгөлийн хөгжмийн зохиолчдыг дэмжих сан” өнгөрсөн оны зургаадугаар сард зохион байгуулсан  билээ. Анх удаа хөгжмийн зохиолчдын нэгдсэн тоглолт болж, Монголын хөгжмийн урлагийн түүхэнд шинэ хуудас нээж байв.

Энэхүү “Хөвсгөлийн хөгжмийн зохиолчид” хөгжмийн цомогт:

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Цэргийн хөгжмийн нэрт зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, удирдаач Монгол Улсын ардын жүжигчин  Пүрэвжавын Хаянхярваагийн хөгжим “Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ”.

  • Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач МУУГЗ Товуугийн Насанбуянгийн хөгжим “Орь залуу нас”.
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул хөгжмийн зохиолч, удирдаач, “Морин хуур” наадмын Тэргүүн шагналт, МУСТА агсан Жигжидийн Жаргалсайханы хөгжим “Гэнэн сэтгэл” киноны дуу.
  • Хөвсгөл аймгийн Ханх сумын уугуул хөгжмийн зохиолч, судлаач, “Морин хуур” наадмын хошой Тэргүүн шагналт, МУУГЗ Тогтохын Сэр-Одын хөгжим “Зөвхөн чамдаа”.
  • Хөвсгөл аймгийн Ханх сумын уугуул Цэргийн хөгжмийн зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, удирдаач МУУГЗ агсан Рэнцэндоржийн Ганбатын хөгжим “Насны ганц хань”.
  • Хөвсгөл аймгийн Чандмань- Өндөр сумын уугуул хөгжмийн зохиолч, “Морин хуур” наадмын хошой Тэргүүн шагналт, МУСТА Цэндээгийн Эрдэнэбатын хөгжим “Бодлын бороо- Сэтэрт тал”.
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул хөгжмийн зохиолч МУСТА Очирбатын Эрдэнэбатын хөгжим “Нүдэн гоо” зэрэг бүтээлүүд багтжээ.

Монгол түмний уламжлалт их баяр цагаан сараар  гайхалтай аялгуутай хуурцагийг авч эрхэм нандин  хүмүүстээ бэлэглэж сэтгэлийн их цэнгэл эдлүүлээрэй.

Алдарт хөгжмийн зохиолчдын тансаг эгшиглэн  сонорыг тань мялааж, зүрхийг тань дүүргэн,  сэтгэлийг тань баясгана.

Захиалгын утас: 77118833, 99071460

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-29 150.129.140.64

Өө пидда. IPO гаргаад хувьцаа зараад хэдэн төгрөгтэй болсоныгоо ингээд цацаад дуусгалаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж