Жиргээч залуугаас болж мэдэгдэл гаргахад хүрчээ

Хуучирсан мэдээ: 2015.03.31-нд нийтлэгдсэн

Жиргээч залуугаас болж мэдэгдэл гаргахад хүрчээ

Монголын Хөрөнгийн биржийн твиттер хуудаcнаа өчигдөр /2015 оны гуравдугаар сарын 30-ны өдөр/ Улсболд Харпер (@UlsboldHarper) гэдэг залуу

                        “…Монголчуудад хангалттай мэдлэг туршлага байхгүй…”

                        “…Тэдний хийдэг гэж юу байсан юм, ярихаас цаашгүй…”

                  “…Онигоотой юм, тэд юунд ч хүрч чадахгүй…”  гэхчилэн хөрөнгийн биржийн ажилтнуудыг илт басамжилсан, үл ойшоосон мэдээллийг жиргэсэн байна. Тиймээс түүний бичвэрийн талаар дараах тайлбар, мэдэгдлийг Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар гаргажээ.

Улсболд Харпер нь Монголын Хөрөнгийн биржтэй холбоотой нэгэн компанид Британийн хөрөнгө оруулалтын харилцааг хариуцан ажилладаг юм байна. Тэрээр Монголын Хөрөнгийн биржээс зах зээлд дөнгөж шинээр нэвтрүүлэн эхлэж буй “Итгэмжлэгдсэн дилер”-ийн тогтолцооны талаар тус биржийн Twitter хуудаснаа хэдэн өдрийн турш олон нийтэд ялангуяа гадаадын хөрөнгө оруулагч нарт сөрөг ойлголт төрөхуйц сэтгэгдлүүдийг илэрхийлж байна гэж Хөрөнгийн биржийн захирлын мэдэгдэлд онцолжээ.  

Хөрөнгийн биржийн захирлын зүгээс  биржийнхээ ажил үйлс болоод шүүмжлээд байгаа итгэмжлэгдсэн дилерийн тогтолцооны талаар тайлбарлахын сацуу Улсболд Харпер-ийн бичсэн сэтгэгдлүүдийнх нь хариу болгож “Дараагийн удаа аливаа асуудлыг шүүмжлэхээр бол эхлээд тухайн асуудлаа сайтар судлаарай, залуу минь. Тэгэхгүй бол мэдлэггүй хүн шиг харагдах болно” хэмээн онцгойлон сануулжээ.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж