Газрын тосны нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг Венесуэл улсад улс төрийн тогтворгүй байдал үүсч, одоогийн Ерөнхийлөгч Николас Мадурог түлхэн унагахаар сөрөг хүчний удирдагч Хуан Гуайндо гэгч өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлаад байгаа билээ.
Энэ үеэр АНУ Хуан Гайндог хүлээн зөвшөөрүүлж, Мадурог унахын тулд тус улсын газрын тосны төрийн өмчит “PDVSA” компанид хориг тавьсан байна. Хориг Хуан Гуайндод бүх эрх мэдлийг өгөх хүртэл үргэлжилнэ гэж мэдэгдэв. Энэ тухай АНУ-ын Сангийн яам өчигдөр /2019.01.28/ албан ёсоор мэдээлжээ. Ингэснээр тус компанийн долоон тэрбум ам.долларын хөрөнгийг битүүмжилж, энэ онд хийгдэх байсан 11 тэрбум ам.долларын экспортыг нь хааж байгаа юм.
Үүнээс гадна, уг мэдэгдлийн үеэр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоны хувийн тэмдэглэл дээр Венесуэлтэй хөрш зэргэлдээ оршдог Колумб улс руу 5000 цэргээ илгээнэ хэмээн бичсэн байсан нь санамсаргүй байдлаар зурагчдын дуранд буусан байжээ. Сэтгүүлчид энэ талаар түүнээс асуухад тэрбээр “АНУ Венесуэлийн дэглэмийн эсрэг боломжтой бүх арга хэмжээг авна” хэмээн хариулсан байна.
Энэ мэтчилэн Өрнөдийн улс орнууд Мадурод шахалт үзүүлсээр байгаа билээ. АНУ-ын хоригийн өмнө Английн банк Венесуэлийн 1,2 тэрбум ам.доллартай тэнцэхүйц алтыг буцаан татах хүсэлтийг нь цуцалсан. Мөн Европын хэсэг орнууд түүнийг дахин сонгууль явуулахыг шаардаж, найм хоногийн хугацаа өгөөд байгаа. Дурдсан хугацаанд сонгуулийг зохион байгуулахгүй бол Хаун Гуайндог тус улсын ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхөө мэдэгдсэн байна.
Эх сурвалж: RT, DAILYMAIL
Зочин 2019-01-29 202.9.43.177
Мадурог , цэргийнхэнтэйгээ нийлж хар тахи , нефтийн бизнэс хийдэг гэж сэжиглэдэг юм билээ …
м 2019-01-29 182.160.36.248
мадуро оросоос очсон Бойнг 777 онгоцоор төв банкнаасаа нилээд хэдэн контейнер мөнгийг зөөж байна.
Хабиб 2019-01-29 213.143.46.209
АНУ гэж дэлхийн хорт хавдар болсон улс байнаа.израйль бас.дээрээс нь Европын хэдэн балиар улсууд.юм болгонд хошуу дүрнэ.доошоо чөлөөт уналтаар унаж байгаа Францын дотоодруу өнгийгөөд тэр ерөнхийлөгч нэртэй юмыг нь зайлуулах сайн.ард түмэн нь хүсэхгүй байна
Зочин 2019-01-29 2.136.17.240
Зайлуулаасай …
Zochin 2019-01-29 112.72.11.119
chi ooroo hoid nasandaa ter muhamediinhaa 20 ongon chotgortei uchrahaal bod kkk.