Нас барагсдын чандраар хүзүүний зүүлт бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2015.03.31-нд нийтлэгдсэн

Нас барагсдын чандраар хүзүүний зүүлт бүтээжээ

Түрүүлж бурхан болсон хайртай хүнийхээ чандрыг хүзүүний зүүлтээндээ хадгалах боломжтой болжээ. Америк улсын Калифорниа мужийн шилэн эдлэл урладаг Merry Coor  энэхүү чандран хүзүүний зүүлтийг бүтээжээ.

2000 оноос шилэн эдлэл хийх болсон тэрээр 2014 оноос "Дурсгалын чандран хүзүүний зүүлт"-ийг  хийж эхэлжээ.

Нэгэн залуу хос "найзынхаа чандрыг хадгалж авч үлдэхэд тус болж чадах уу"  гэж асууснаар тэрээр энэхүү хүзүүний зүүлтийнхээ санааг олсон байна.

Merry  "Амьд байгаа хүн ба үхсэн хүн бүгдийг нь дурсан санах сэтгэлээр чин сэтгэлээсээ хүзүүний зүүлтээ хийдэг" хэмээн хэлсэн байна.

Цэнхэр өнгийн гоёмсог хүзүүний зүүлт нь өнгийн шилэн чимэглэлийн 2/1-д  чандрын хэсгээс тавьж бүрэн хийдэг бөгөөд  хүзүүний зүүлт хоёроос дөрвөн долоо хоногт гардаг байна.

Одоогоор энэ бүтээгдэхүүн хүмүүсийн дунд эрэлт хэрэгцээтэй байгаа ажээ.

Үхсэн хүний ясыг хадгалж хийсэн хүзүүний зүүлтэд дургүй, зайлсхийж байгаа олон хүн байгаа боловч хайртай хүнээ алдсан уйтгар гунигийг шингээсэн хүзүүний зүүлт нь хоцорч үлдсэн хүмүүсийн сэтгэлийг бага ч болов тайвшруулдаг хэмээн бүтээгч нь ярьжээ.

Б.БИЛГЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж