“Вьетнам наймд үлдсэн нь том бэлэг байлаа”

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

“Вьетнам наймд үлдсэн нь том бэлэг байлаа”

“Вьетнам наймд үлдсэн нь том бэлэг байлаа”

Арабын Нэгдсэн Эмират улсад болж буй хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд цөөн хоног үлдлээ. Дөрвөн жилд нэг удаа болдог “Азийн цом” нэрээр алдаршсан энэхүү тэмцээнд 24 баг өрсөлдсөнөөс Японы шигшээ баг аваргын төлөө тоглох эхний эрхийг авлаа. Өнөө шөнө Катар болон тэмцээнийг зохион байгуулагч орны багуудын тоглолт болж, хожсон нь Японтой тоглох эрхийг авах юм.

Чансаа өндөр энэхүү тэмцээнд Вьетнамын шигшээ баг шөвгийн наймд үлдэж, түүхэн амжилт үзүүлсэн билээ. БНСУ-ын дасгалжуулагч Пак Хан Согоор удирдуулсан вьетнамчууд шөвгийн наймд Японд 1:0-оор дийлдсэн.

Пак Хан Со /60 настай/ дасгалжуулагч өнөө өглөө БНСУ-д ирлээ. Тэрбээр Инчеоны олон улсын нисэх буудалд буусны дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгчээ.

Пак Хан Со дасгалжуулагч хэлэхдээ “Азийн цомын тэмцээнд үнэхээр хүнд байлаа. Хэсгийн эхний тоглолтуудаас эхлэн бидэнд хүнд нөхцөл байдал ирсэн. 16-д үлдэх боломжийг сүүлийн тоглолтоор авлаа. 2019 оны эхний тэмцээнийг сайхан эхлүүллээ. Азийн цомд наймд үлдэж, бид сайхан амжилтыг үзүүлсэн. Вьетнам даяараа үүнд баяртай байгаа. Мэдээж том, оны эхэнд том бэлэг барьсан. Цаашид олон тоглолт биднийг хүлээж байна. Цаашид Вьетнамын багийг маш сайн бэлтгэх тал дээр анхаарал хандуулах болно. ДАШТ-д оролцохын тулд хамгийн багадаа 10 жилийн хугацаа шаардана” гэсэн байна.

БНСУ-д цагаан сарын баяр дөхөж байгаа энэ үед Пак Хан Со гэр бүлийнхэнтэйгээ болон ээжтэйгээ хамт баярлахаар иржээ. Тэрбээр ирэх хоёрдугаар сарын 9-д Вьетнамыг зорих аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж