Калифорнийн түймрийн хохиролд 11.4 тэрбум ам.доллар төлжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

Калифорнийн түймрийн хохиролд 11.4 тэрбум ам.доллар төлжээ

Калифорнийн түймрийн хохиролд 11.4 тэрбум ам.доллар төлжээ

АНУ-ын Калифорни мужийн түүхэн дэх хамгийн их хор хохирол дагуулсан, олон хүний амийг авч одсон түймрээс үүдэлтэй хохиролд даатгалын компаниуд нийт 11.4 тэрбум ам.долларыг төлсөн тухай Калифорнийн даатгалын зохицуулах газраас өчигдөр /2019.01.28/ мэдээлжээ. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Калифорни мужид түймэр гарсны улмаас олон хүмүүс орон гэргүй болж, өмч хөрөнгөө алдсан билээ.

Түймэр нь Калифорнийн хойд хэсэгт арваннэгдүгээр сарын 8-нд гарч эхлээд, бараг хоёр долоо хоногийн дараа л бүрэн унтарсан юм. Түймэрт нийт 93 мянган га газар шатсан нь Чикаго, Бостон хотыг нийлүүлснээс ч их байв. Гал түймрийн улмаас даатгалтай байсан нийт 13 мянган байшин, орон сууцны барилга болон оффис шатаж, сүйдсэн аж. Мөн Холливүүдийн алдартнуудын амьдардаг, тансаг зэрэглэлийн байшингууд ихтэй Малибуд 500 гаруй байшин түймэрт өртжээ.

Даатгалын компаниуд арваннэгдүгээр сарын тус түймрийн хохиролд үйлчлүүлэгчдэдээ 11.4 тэрбум ам.долларыг төлж барагдуулсан бол Калифорни мужийн төсөвт нийт 12.4 тэрбум ам.долларын хохирол учирсан байна.

Өнгөрөгч оны наймдугаар сард мөн Калифорни мужид түймэр гарч байсан бөгөөд тухайн үед даатгалын компаниудын зүгээс нийт 845 сая ам.долларын нөхөн төлбөрийг барагдуулж байв. Мөн 2017 онд гарсан томоохон гал түймрийн үеэр энэхүү нөхөн төлбөр нь 10.4 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан юм.

Калифорни мужид өнгөрөгч арваннэгдүгээр сард гарсан тус түймрийн улмаас 89 хүн амь насаа алдсан. Түүнчлэн  27,000 орчим оршин суугчтай байсан Парадайс хотын дал орчим хувь нь бүхэлдээ шатаж, сэргээн засварлахад дор хаяж таван жилийн хугацаа шаардлагатай болсон.

Калифорни мужид хүн амын өсөлт их байгаа буюу 1970 оныхоос 40 саяар нэмэгдсэн нь хохирлын хэмжээг нэмэгдүүлэхэд хүргэж байна. Түүнчлэн цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр халуун агаар ихсэж, гал түймрийн давтамж улам нэмэгдэж байгаа юм.

Эх сурвалж: Ройтерс

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж