М.Энхболд: Миний удирдаж байсан парламент сайн ажилласан

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

М.Энхболд: Миний удирдаж байсан парламент сайн ажилласан

М.Энхболд: Миний удирдаж байсан парламент сайн ажилласан

М.Энхболд УИХ-ын даргаас чөлөөлөгдсөний дараа чуулганы индрээс яг одоо үг хэлж байна.

Тэрбээр "УИХ бүрэн эрхийнхээ дагуу энэ хуулийг баталж, би хуулийн дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна. Монголын парламентын түүхэнд ийм нэгэн саарал өдөр тохиож байна гэж би харж байгаа. Энэ хуулийн зүйл заалтаар хэн нэгэн УИХ-ын даргыг өөрчлөх солих ийм үйл явдал битгий болоосой гэж хүсч байна. Би олон өндөр албан тушаалуудыг хашиж  өгч явсан хүн. Гагцхүү энэ удаад асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой гэсэн зарчмын байр суурийг баримталсан. Өргөдлөө өөрөө өгөх ч хүртэл ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байх ёстой. Тийм учраас шалтгаан байгаагүй учраас надад өргөдлөө өгөх боломж байгаагүй. Би хуулийн дагуу энэ асуудлыг шийдэх ёстой гэдгийг ярьж хэлж байсан. Миний удирдаж байсан УИХ-ын үйл ажиллагааг сүүлийн хоёр сарыг эс тооцвол сайн ажиллаж байсан гэж би ам бардам хэлнэ. Хэлэлцэж баталсан хууль тогтоомжийнхоо тоогоор ч тэр, ирцээ бүрдүүлж  байсан байдлаараа ч  тэр өмнөх парламентуудаас илүү байсан. Эдийн засгийн  ихээхэн уналтад орсон үед ажлаа эхэлж байсан. Эдийн засгаа сэргээх хөтөлбөрийг бид хамдаа эхлүүлсэн. Банк санхүүгийн байгуулллагын үйл ажиллагааг цэгцлэх, журамлах энэ хууль эрхзүйн орчныг бид хамтдаа баталсан. Энэ бүгд өнөөдрийн эдийн засгийн өсөлтөд нааштай эерэг үр дүн авчрахад үндэс суурь нь болсон” гэлээ.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж