Төслийн багийнхан Дархан-Уул аймагт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

Төслийн багийнхан Дархан-Уул аймагт ажиллалаа

Төслийн багийнхан Дархан-Уул аймагт ажиллалаа

Онцгой байдлын ерөнхий газар Японы  Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн багийнхан Дархан-Уул аймагт ажиллалаа.

Төслийн багийнхан аймгийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөл, холбогдох мэргэжлийн анги, албадуудтай хамтран  Дархан хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөгөөг боловсруулах сургалтыг зохион байгууллаа.

Дархан-Уул аймаг нь хүн ам олноор төвлөрсөн, барилгажилт ихтэй, үйлдвэрлэлийн хот гэдгээрээ болзошгүй газар хөдлөлтийн аюулын үед эрсдэл өндөртэй аймагт тооцогддог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж