Хил дамнасан зоонозын халдвар гарах эрсдэл өндөр байна | News.MN

Хил дамнасан зоонозын халдвар гарах эрсдэл өндөр байна

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

Хил дамнасан зоонозын халдвар гарах эрсдэл өндөр байна

Хил дамнасан зоонозын халдвар гарах эрсдэл өндөр байна

2019 оны 01-р сарын 22-24-ний өдрүүдэд Хөх хотод “Монгол-БНХАУ-ын хил дагуу 2018 онд хийсэн хамтарсан тандалт судалгааны үр дүн, тарваган тахал өвчний хил дамнан халдварлах эрсдэлийн үнэлгээ” сэдэвт хамтарсан уулзалтад Хөх хотын гаалийн газар, ЗӨСҮТ болон ЗӨСТ-ийн удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.

Уулзалтын хүрээнд 2018 онд хоёр улсын хил орчимд хийсэн хамтарсан тандалт судалгааны дүн, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэний зэрэгцээ Замын-Үүд, Эрээний боомт орчмын хилийн бүсэд үүсээд буй нөхцөл байдлын талаар онцгойлон хэлэлцэж хамтран эрсдэлийн үнэлгээ хийж хил дамнасан халдвар гарах эрсдэл өндөр байгааг тогтоон хамтын үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр боллоо.

ТУХАЙЛБАЛ:

2019 онд хоёр тал хамтран Замын-Үүд, Эрээний боомтын дагуу хилийн зурваст гүнзгийрүүлсэн тандалт судалгааг 5,9 саруудад хийх;

6 дугаар сард тус боомтуудад тарваган тахал болон түүнтэй хам тохиолдох өвчлөлүүд,хил дамнан халдварлах зоонозын гаралтай өвчөлүүдээс урдчилан сэргийлэх талаар хамтарсан дадлага сургууль хийх;

Хоёр улсын хил дагуу тарваган тахлын голомт идэвхижиж буйтой холбогдуулан Бичигт, Сүмбэр боомтын дагуу хамтарсан тандалт судалгааг хийх;

Мөн Шинжаан уйгарын өөртөө засах оронтой хиллэжбуй хэсэгт орших боомтын дагуу тандалт судалгаа хийх асуудлыг судалж шийдвэр гаргах;

  • Бүс ба зам хөтөлбөрийн хүрээнд эмч мэргэжилнүүдийг сургах, харилцан солилцож ажилах;
  • Хятадын хамтарсан вируслогийн лабораторийн барилга байгууламж, бүтээн байгуулалтанд дэмжлэг үзүүлэх;
  • Үүд, Эрээний боомтыг дэлхийн хуурай замын анхны жишиг эрүүл боомт болгох ажлыг хоёр тал хамтран эхлүүлэх;
  • 2019 оны 10 дугаар сард хамтарсан тандалт судал;гааны дүнг хэлэлцэх, хамтын ажиллагааны 10 жилийн ойг тэмдэглэх зэрэг олон ажлуудыг хийхээр тохиролцлоо.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж