Мадуро: Венесуэлээс савраа тат, Трамп!

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

Мадуро: Венесуэлээс савраа тат, Трамп!

Мадуро: Венесуэлээс савраа тат, Трамп!

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ болон Дональд Трампыг улсынхаа дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг уриалжээ. Тэрбээр телевизээр мэдэгдэл хийхдээ "Дональд Трампт хэлье. Венесуэлийн хэрэгт бүү оролц. Венесуэлээс үтэр түргэн савраа тат” хэмээн хэлсэн байна.

Тэрбээр энэхүү мэдэгдлийнхээ үеэр АНУ-ын Сангийн яамнаас Венесуэлийн газрын тос, байгалийн хийн “PDVSA” компанид хориг арга хэмжээ авсныг шүүмжилжээ. Мадуро “Тэдний зорилго бол манай баялгийг цөлмөх. Тэд Венесуэлийн өмч, баялаг, мөнгийг авахыг хүсч байна. Дараа нь манай улсыг эзлэхийг хүснэ" гэжээ.

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өнгөрсөн долоо хоногт өөрийгөө тус улсын Ерөнхийлөгчөөр тунхагласан билээ. Түүнийг АНУ, Баруун болон Латин Америкийн хэд хэдэн улсад дэмжиж буйгаа илэрхийлсэн. Москва Николас Мадуро нь Венесуэлийн цорын ганц хууль ёсны Ерөнхийлөгч болохыг тэмдэглээд, тус улсын дотоод улс төрд хөндлөнгөөс оролцохгүй байхыг уриалжээ.

Эх сурвалж: Вести, Россия 24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж