ДОХ туссан 14 мянган хүний мэдээллийг цахим орчинд дэлгэжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

ДОХ туссан 14 мянган хүний мэдээллийг цахим орчинд дэлгэжээ

ДОХ туссан 14 мянган хүний мэдээллийг цахим орчинд дэлгэжээ

Дархлалын олдмол хомсдол /ДОХ туссан гадаад болон дотоодын 14 мянган 200 иргэний мэдээлэл алдагдсанд Сингапурын Эрүүл мэндийн сайд Ган Ким Ён өчигдөр /2019.01.28/ уучлалт гуйлаа. Тэрбээр “Энэхүү хэрэг явдлаас үүдсэн ичгүүртэй, түгшүүртэй нөхцөл байдал бий болсонд уучлалт гуйж байна. Бид өвчтөнүүдийн мэдээлэл алдагдсан даруйд тэдэнтэй холбогдон, анхааруулан мэдэгдэж байгаа” хэмээн хэлжээ.

Өвчтөнүүдийн мэдээллийг хулгайлж, цахим орчинд дэлгэсэн тус хэрэгт АНУ-ын иргэн Михи Фаррера-Брокез гэгчийг буруутгаж байгаа аж. Тэрбээр ДОХ туссан Сингапурын 5400, гадаадын 8800 иргэний хувийн мэдээлэл буюу нэр, холбоо барих утас, и-мэйл, өвчтөний түүх зэргийг Эрүүл мэндийн яаманд ажиллаж байсан найзаараа дамжуулан авсан байна.

БЗХӨ/ДОХ-той хүмүүсийг 2016 оныг хүртэл Сингапурын хилээр нэвтрүүлэхийг хориглож байсан нь үгүй болсон ч одоог хүртэл ДОХ өвчин туссан гадаадын иргэдийг ажилд авах, байнга оршин суух эрх олгохыг хориглодог байна. Өвчтөнүүдийн хувийн мэдээллийг ил болгосон АНУ-ын иргэн Михи Фаррера-Брокез ч бас ДОХ-той байсан ч ажил олгогчдоо худал хэлсэн нь илэрч, 28 сар хорих ялаар шийтгүүлсэн аж.

Ялынхаа хугацааг дуусгаад, Сингапурыг орхисон ч тэрбээр нэгдүгээр сараас эхлэн ДОХ-той өвчтөнүүдийн хувийн мэдээллийг цахим орчинд бага багаар нийтэлж эхэлсэн байна.

Сингапурын ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгч Ло Янфа “ДОХ туссан маш олон хүний мэдээлэл цахим орчинд, нийтэд ил болсны дараа хүмүүс ижил хүйстнүүдийг ялгаварлан гадуурхах нь улам ихсэлээ. Түүнчлэн ДОХ туссан атлаа гэр бүл, ойр дотнынхондоо хэлж амжаагүй олон хүмүүс байгаа. Тэдний хувьд энэ асуудал хүндээр тус байна” хэмээн хэлжээ.

Ижил хүйсийн хүмүүс бэлгийн харьцаанд орох нь саяхныг хүртэл Сингапурт хууль бус явдалд тооцогдож байсан бөгөөд хэрэгтнийг хоёр жил хүртэл хорих ялаар шийтгэдэг байв. Колонийн үеийн энэ хууль одоо хүчингүй болсон ч ижил хүйстнүүдийг үл хүлээн зөвшөөрөх хандлага нийгэмд түгээмэл байдаг төдийгүй тэднийг бэлгийн замын халдварт өвчнийг тараадаг гол хүмүүс хэмээн харддаг аж.

Сингапурын Эрүүл мэндийн сайд цаашид өвчтөнүүдийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллахаа амласан байна. Өнгөрсөн онд ч бас Сингапурын 1.5 сая өвчтөний хувийн мэдээллийг хакеруудад алдаж байсан удаатай юм.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж