Япон улстай энхийн гэрээ байгуулахын тулд Курилын арлуудыг Японы талд шилжүүлэхийг ОХУ-ын иргэдийн 77 хувь нь эсэргүүцэж байна.
ОХУ-ын олон нийтийн санал асуулга, судалгааны байгууллага болох “VCIOM” дээрх асуудлаар иргэдийн санал бодлыг асуухад судалгаанд оролцогчдын дөрөвний гурав нь “үгүй” гэсэн хариулт өгсөн бол 14 хувь нь Курилын арлуудыг Японы талд шилжүүлэх нь зүйтэй, удаан хүлээсэн энхийн гэрээ байгуулснаар хоёр орны харилцаа бүх салбарт өргөжин бат бөх болно гэж үзжээ.
Хоёр улсын төрийн тэргүүн нар уулзалдаж, энэ асуудлыг шийдвэрлэхийг зорьсон боловч ямар нэгэн шийдэлд хүрч чадаагүй юм.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гаригт /2019.01.28/ өгсөн ярицлагадаа “Бидний талаас баримталж буй гол зарчим бол ямар нэгэн зүйлийг авах, өгөхөө биш. Гагцхүү энхийн гэрээг байгуулахыг зорьж байгаа” хэмээн “Russia 1” сувагт ярьсан байна.
Саяхан Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Москвад зочлох үеэр Курилын дөрвөн арлын хоёрыг нь өгнө гэвэл энхийн гэрээ байгуулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ