Жүжигчин Д.Хүрлээгийн охин Х.Намууны бизнес ОХУ-д өрсөлдөнө | News.MN

Жүжигчин Д.Хүрлээгийн охин Х.Намууны бизнес ОХУ-д өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

Жүжигчин Д.Хүрлээгийн охин Х.Намууны бизнес ОХУ-д өрсөлдөнө

Жүжигчин Д.Хүрэлхүүгийн ууган охин Х.Намуун гоо сайхны “Wolarsen” брэндийн бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаад өдгөө хоёр жил болж буй. Тэгвэл түүний брэнд ОХУ-ын зах зээлд өрсөлдөхөөр болсон байна. Тодруулбал, Х.Намуун Улаан-Үд хотод дэлгүүрийнхээ шинэ салбараа нээжээ. Х.Намуун энэ талаар өнөөдөр /2019.01.29/ өөрийн инстаграм хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна. Тэрбээр “Оросын зах зээлд нэвтрэх үнэхээр хэцүү байлаа.  Гэхдээ зургаа, долоон сар хөөцөлдсөний эцэст өнөөдөр бүтээж байна. Цаашид  салбараа Эрхүү хотод нээх бодолтой байгаа” хэмээжээ.

Х.Намуун санхүүгийн мэргэжилтэй ч аавынхаа авьяасыг өвлөн авч хэд хэдэн уран бүтээлд туслах дүр бүтээгээд амжсан. Түүний хувьд энэхүү брэндийг гурван жилийн өмнөөс санаачилж, хоёр жилийн өмнөөс ажил хэрэг болгосон билээ. Харин брэндийнхээ талаар “Яагаад бид өөрсдөө гоо сайхны бүтээгдэхүүн хийж болохгүй гэж. Чадна гэсэн хүсэл эрмэлзлээр энэхүү Монгол брендийг гаргаж байна. Ээжийнхээ нүүрээ будаж байгааг би багадаа нүд салгалгүй хардаг байлаа. Үүнээс ч шалтгаалав уу би нүүрээ их эрт будаж эхэлсэн. Одоо бодох нь ээ будган дээр бүтээлч сэтгэлгээгээ ажиллуулдаг байсан. Энэ сонирхол хоббигоо хожуу ухаарсан” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-29 103.26.193.178

Za ystoi ene mongol brand bish shu, Hujaagaas yum avchirj yum naaj bgaa. Tenegthee boli

Avatar

Зочин 2019-01-29 202.126.89.235

Охидууд маань мундаг шүү. Амжилт !!!

Avatar

Зочин 2019-01-29 182.160.0.213

Би ч гэсэн тавчикаа зараач гэсэн урилага авсан

Avatar

Зочин 2019-01-29 27.123.214.2

Сайн байна. Гайхалтай . Амжилт хүсье !!!

Avatar

Зочин 2019-01-29 124.158.107.98

Бизнесээ улам их өргөжүүлээрэй. Урагшаа, амжилт.

Avatar

Зочин 2019-01-29 202.21.100.210

Амжилт хүсье.

Avatar

ТӨР 2019-01-29 103.87.255.62

Сайн байна амжилт хүсье Өглөө болгон нэг сайхан сэтгэгдэл бичиж хүний төлөө байвал танд л хэрэгтэй

Avatar

Зочин 2019-01-29 103.212.116.191

b**s

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж