Хоёр Солонгосын хил дээр 500 мянган хүн гинжин холбоо үүсгэнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгосын хил дээр 500 мянган хүн гинжин холбоо үүсгэнэ

Хоёр Солонгосын хил дээр 500 мянган хүн гинжин холбоо үүсгэнэ

Өмнөд болон Хойд Солонгос улсыг зааглан оршдог Панмунжом тосгон буюу зэвсэггүй бүсэд Өмнөд Солонгосын 500 мянган иргэн 500 километр урт үргэлжлэх гинжин холбоо үүсгэхээр төлөвлөж байгаа тухай “Koreatimes” сайт мэдээлжээ.

“500 мянган хүн гэдэг бол бага тоо биш. Энэхүү үйл явдалд оролцогчдыг хоёрдугаар сараас эхлэн бүртгэнэ. Маш удаан хугацаанд бэлтгэсэн учир амжилттай болно гэж итгэж байна” хэмээн зохион байгуулагчид хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.

Энэхүү үйл явдал нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард болсон хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болон тус уулзалтаар баталсан ”Панмунжомын тунхаглал”-ын нэг жилийн ой болон 1919 онд өрнөсөн Японы колончлолоос чөлөөлөгдөх хөдөлгөөн, 1945 онд дэлхийн II дайны сүүлчээр Солонгос улс тусгаар тогтнолоо сэргээсэн зэрэг үйл явдлыг бэлгэдэн зохион байгуулагдана гэж албаны хүмүүс мэдээлсэн байна. Үүнээс гадна Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, энх тайван байдал тогтоох уриалга болно гэж итгэж байгаагаа илэрхийлэв.

2018 оны дөрөвдүгээр сард болсон Хоёр Солонгосын хооронд дээд хэмжээний уулзалт нь 1950-1953 оны хооронд хоёр улсын хооронд үргэлжилсэн дайнаас хойш хийгдсэн гурав дахь түүхэн дээд уулзалт болж байгаа юм. Уулзалтын үр дүнд баталсан “Панмүнжомын тунхаглал”-д “Солонгос үндэстэн дахин дайтахгүй, энх тайвны шинэ эрин үе эхэлж байгааг хоёр улсын удирдагч ёслол төгөлдөр мэдэгдэж байна” гэж бичсэн байжээ.

Эх сурвалж: KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж