“O’Neill”-ийн шинэ нүүр царай

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

“O’Neill”-ийн шинэ нүүр царай

Загвар өмсөгч Elyse Taylor “O"Neill” брэндийн нүүр царайгаар тодорчээ. Залуу цоглог стилийг илэрхийлдэг “O"Neill” брэндийн  “O"Neill Girls” нэртэй шинэ коллекцийг үзэсгэлэнт бүсгүй ийнхүү төлөөлхөөр болсон байна.
Elyse Taylor нь  “Victoria"s Secret”-ыг төлөөлдөг ба нэртэй брэндүүд болох “Marc Jacobs”, “Alberta Ferretti”, “Dolce & Gabbana” болон “Roberto Cavalli”-гийн загварын шоунд оролцож байсан аж.
Тэрбээр “Би үргэлж “O"Neill” брэндийг сонирхож ирсэн. Мөн энэхүү алдартай брэндтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Миний ажил зураг авалт, далайн эргийн зугаалгатай салшгүй холбоотой. Харин миний төлөөлж буй шинэ коллекцид гайхалтай загвартай усны хувцаснууд багтсан нь улам ч таатай байна” хэмээн ярьжээ.

Н.Наран
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж