Хөх самурай шигшээд шалгарлаа | News.MN

Хөх самурай шигшээд шалгарлаа

Хөх самурай шигшээд шалгарлаа

Хөх самурай шигшээд шалгарлаа

Хөлбөмбөгийн ААШТ-ий хагас шигшээгийн эхний тоглолт Япон болон Ираны шигшээ багуудын дунд явагдлаа. Аль хожсон нь шигшээ тоглолтод шалгарах хариуцлагатай тоглолтод “Хөх самурай” буюу Японы шигшээ баг 3:0 харьцаатай өрсөлдөгчөө буулгаж авсан байна.

АНЭУ-ын Аль-Айн хотын “Hazza bin Zayed” цэнгэлдэх хүрээлэнд 23 мянга 262 үзэгч хүрэлцэн ирж тус тоглолтыг үзсэн. Мэдээж тоглолтын гол фаворит нь Португал мэргэжилтэн К.Кейрушаар удирдуулсан Ираны шигшээ баг байсан бөгөөд өнгөрсөн зуны ДАШТ-д оролцсон бүрэлдэхүүн бараг л тэр чигээрээ Азийн аваргад ирээд байсан. Тоглолт эн тэнцүү явагдаж байсан ч үр дүн Японы шигшээ багт шийдэгдсэн. Японы шигшээ багаас Ю.Осака хөндөн ирсэн мөргөж эхний гоолыг оруулсан. Эхний гоолоос ердөө минутын дараа Т.Минаминог Ираны М.Пурлиганжи хамгаалах явцдаа бөмбөгөнд гар хүрсэн тул VAR-г талбайн шүүгч дахин үзээд 11 м-н цохилт гүйцэтгэх эрхийг Японы талд өгсөн. Ингээд өнөөх Ю.Осака амжилттай гүйцэтгэснээр Япончууд 2:0 харьцаатай тэргүүлж эхэлсэн. Японы гоол үүгээр дуусаагүй бөгөөд шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Г.Харагучи дахин нэг гоол оруулснаар үр дүн 3:0 харьцаатай Хөх самурай нарын талд шийдэгдсэн.

Ийнхүү Хөх самурай буюу Японы шигшээ баг финалд шалгарсан бол Ираны шигшээ баг тэмцээнээ өндөрлүүлсэн. Япон улсын шигшээ баг ААШТ-ий финалд дөрвөн удаа шалгарахдаа дөрвүүлэнд нь түрүүлсэн байдаг. Энэ жил тав дахь удаагаа финалд шалгарч байна. Харин тус тоглолтын дараа Ираны шигшээ баг дасгалжуулагч К.Кейрушийг ажлаас нь чөлөөлсөн.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-29 122.201.19.99

юн энэ тэнцүүхэн бэ, бөмбөг эзэмшил техник талаараа хөх самурай хамаагүй илүү бсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж