Английн “Пул Таун” хэмээх багийн ахлах дасгалжуулагч Том Киллик шүүгчтэй маргалдсаны улмаас зургаан тоглолтод багаа удирдах эрхгүй болсон юм байна. Гэлээ ч тэрбээр багийнхаа тоглолтыг үзэхгүй байж тэвчээгүй тул стадионыхоо хажууханд орших байшингийн эзнээс гуйж, дээврийнхээ цонхоор багийнхаа тоглолтыг үзэж буй зураг хит болоод байна.
Англид дээрээсээ долоодугаар лигт тоглодог “Пул Таун” багийнхан энэ тоглолтод өрсөлдөгч “Кембриж”-ийг хожсон ажээ. Харин дээврийн цонхоор тоглолт үзсэн дасгалжуулагч Киллик “Тоглолт үзэхэд дажгүй газар байна. Гэхдээ тоглогч нартайгаа харилцах боломжгүй нь хэцүү юм. Ашгүй, манай туслахууд сайн ажиллаж, багаа зөв удирдлаа. Харин миний хувьд ямар ч хүндрэлтэй газраас тоглолт үзэх хамаагүй, үзэх нь л чухал” гэж ярьсан байна.
Р.Гэгээ
Эх сурвалж: http://horom.mn