Аймгийн “Шилдэг агентлаг”-аар шалгарав

Хуучирсан мэдээ: 2019.01.29-нд нийтлэгдсэн

Аймгийн “Шилдэг агентлаг”-аар шалгарав

Аймгийн “Шилдэг агентлаг”-аар шалгарав

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын хамт олон  “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн босгон дээр аймгийн 2018 оны  “Шилдэг агентлаг”-аар шалгарлаа.

Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ Засгийн газар болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулан ажилласан тул ийнхүү шилдгээр шалгарч, аймгийн Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан юм.

Онцгой байдлын газар нь алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, ажиллах ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд Замын-Үүд суман дахь Онцгой байдлын хэлтэс, Айраг суман дахь Гал түймэр унтраах, аврах 23-р ангийн алба хаагчдыг 20 айлын орон сууцаар хангалаа.

Мөн алба хаагчдын санаачлагаар байгууллагын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд автомашины зогсоол, жагсаалын талбай, автопарк, харуулын байр, коридорыг засварлаж, гадна орчинд ногоон байгууламж бий болгосон зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг 22 сая төгрөгийн өртөгөөр хийж гүйцэтгэсэн юм гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж