NBA-гийн од, “Чикаго Буллз”-ын холбогч Деррик Роуз контакттай бэлтгэлд гарсан тухай NBC Sports-ийн тоймч Шон Хайкин твиттертээ жиргэжээ. Ингэснээр Деррик Роузын өвдөгний гэмтэл 4-6 долоо хоногийн дараагаар бүрэн эдгэрнэ гэсэн эмч нарын дүгнэлтээс хэд хоногийн наана эдгэж, тоглохоор болж буй юм байна.
Энэ улиралд Деррик Роуз 46 тоглолтод гарч, дунджаар нэг тоглолтод 18.4 оноо авч, 5 дамжуулалт өгсөн үзүүлэлттэй байгаа билээ. Доорхи бичлэгээс үзнэ үү.
Эх сурвалж: http://horom.mn