Монголчуудын хувьд өвлийн сарууд олон баяр давхардсан санхүүгийн ачаалал ихтэй үе байдаг. Хэрэглээний зээлээс дутахааргүй өдөр тутмын санхүүгийн хэрэгцээг хамгийн шуурхай шийдэх нэг арга бол зээлжих эрх бүхий кредит карт юм. Улаанбаатар Хотын Банкны кредит картын онцлог нь сар бүрийн төлбөрийн баримтад дурдагдсан нийт төлбөрийн дүнг бүрэн төлсөн тохиолдолд тухайн хугацаанд хийгдсэн бэлэн бус гүйлгээний хүүгээс чөлөөлөгдөх боломжтойгоороо давуу юм. Өөрөөр хэлбэл 45 хүртэлх хоногийн дотор энэхүү картаар худалдан авалт хийсэн гүйлгээнд хүү тооцохгүй.
Улаанбаатар Хотын Банкны харилцагч та бүхэн 500,000-5,000,000 төгрөг хүртэл зээлжих эрхтэй кредит картыг тус банкны аль ч салбар, тооцооны төвд хандан, богино хугацаанд судлуулаад авах боломжтой. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх картаар үйлчлэгч байгууллага, АТМ, дотоодын банкуудын салбараар энэхүү кредит картаар үйлчлэх юм.
Холбоотой мэдээ