Хуучирсан мэдээ: 2015.03.31-нд нийтлэгдсэн

Англи улсын Plymouth хотод амьдардаг Woody хэмээх гурван настай нохой муур хөөж яваад машины хөдөлгүүр дотор гацсан байна. Woody-гийн хөөж явсан муур машин дор орон нуугдахад даган орж улмаар хөдөлгүүрт нь гацсан нь энэ ажээ.

Машины хөдөлгүүр дотор гацсан нохойг хөрш айлынх нь хүн анх олж мэдэн нохойны эзэн болох 52 настай Mike Tracey-д хэлсэн байна. Нохойны эзэн яаралтай гал команд дуудан нохойг аварсан байна.

Анх гал командынхан нохойг хараад хоньтой андууран "энд бас нэг хонь байна" хэмээн ярьжээ. Woody гарч ирэхдээ хамаг бие нь машины тос масло болсон байжээ.

Мөн харанхуй, тос маслоны үнэртэй машин дотор гацсан нохой нилээдгүй ядарч туйлдсан байсан ч гэмтсэн газар байхгүй байжээ.

Б.БИЛГЭЭ

Эх сурвалж: insight.co.kr


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж